Шинэ Зеландад галт уул дэлбэрчээ
Шинэ Зеландын Цагаан аралд галт уул дэлбэрсний улмаас таван хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ. Галт уул орон нутгийн цагаар 02:30 цагт дэлбэрэн үнс, утаа цацагдсан гэж нутгийн эрх баригчид ярьжээ. Вакатане хотын дарга Жуди Турнер "Энэ аралд эсвэл арлын ойрхон хүмүүс байсан талаар би мэдэхгүй. Гэхдээ хэсэг хүн байсан. Тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй байна. Шархадсан хүмүүс байгаа. Тэднийн эмнэлэгт хүргэх талаар бид анхаарч байна" гэв.

Түүнээс гадна Үндэсний аврах ажиллагааны газрын хэвлэлийн төлөөлөгч Жон Тимс хэвлэлийн хурлын үеэр "Энэ арал руу цагдаагийнхан болон аврах албаныхан очиход одоогоор их аюултай байгааг сануулсан байна. Арал галт уулаас цацагдсан үнс бусад зүйлээр хучигдсан. Бид тэнд хурдан очих ёстой. Одоогоор галт уул дэлбэрсэн бүсээс 23 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна" гэж ярьжээ. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн галт уул дэлбэрэх үеэр аралд эсвэл аралтай ойрхон нутагт 50 гаруй хүн байсан гэж тооцоолсон байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.