“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар  хамтран  “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

 Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ  “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлига нийгмийн амьдралын зохистой хэм хэмжээ, тогтоосон хууль, дүрэм журмыг зөрчигдөхөд хүргэдэг учраас шударга бус, тэнцвэргүй байдлыг бий болгодог. Үүнээс болж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурч, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, ядуурал нэмэгдэж, байгаль орчин доройтон, бохирдож, эдийн засгийн өсөлт удааширдаг. Авлигын эсрэг олон арга хэмжээ байдаг ч хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг шиг Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд салбар бүрт, шат шатандаа соён гэгээрүүлэх ухуулан таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хүмүүсийн хандлагад эерэг өөрчлөлтийг авч ирэх нь дамжиггүй юм”  хэмээн онцолсон юм.

Сургалтанд  “Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? түүний мөн чанар, ур чадвар” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа, “Монголын төрт ёсны түүхэн уламжлал төрийн түшээдийн ёс зүйтэй холбогдох нь” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D), профессор Т.Лхагваа, “Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудиын газрын референт С.Нямбаяр, “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нь” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) М.Амартүвшин нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-12-10 11:15:18
    Ямарч үр дүнгүй сургалт зохион байгуулах шаардлага байгаа юм уу? Энэ сургалтанд суусан хүмүүс нь шудрага бус үйлдэлтэй хэгдээд явж байгааг сургалт үр дүнтэй юу...
    59.153.113.146
    Мэдэгдсэн Хариулах