ШШҮХ-ийн эмч нарыг шүүх хурал дахин хойшлов

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал  2019 оны  12-р сарын 10-ний өдрийн  09500 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байсан юм.  Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан бол дахин хойшлов. Энэ удаад хохирогч ирээгүй мөн ШШҮХ-ийн лаборант Баттогтох ирээгүй тул шүүх хуралдааныг 2020.01.07-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нуух хэрэг алга 2019-12-10 23:59:51
    энэ авлигачдыг ЯАХ ВЭ? шүүгч НАР АЖЛАА ХИЙХГҮЙ, ХОЙШЛУУЛААД БАЙХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ДЭЭ. бүр САРААР ХОЙШЛУУЛААД БАЙДАГ.
    66.181.177.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-10 12:28:01
    Abilgal avch dee,shivshig
    24.46.100.17
    Мэдэгдсэн Хариулах