В.Путин Нормандын дөрвөлийн чуулганд оролцоно
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын мөргөлдөөнийг нэгмөсөн хэлэлцэн шийдвэрлэх Нормандын дөрвөлийн чуулганд оролцохоор Парист очоод байна. Гэхдээ ерөнхийлөгч Владимир Зеленскийн Украины хэт даврагсдад үзүүлж байгаа дарамт, сүүлийн үеийн хандлагаас үзвэл энэ өндөр түвшний уулзалт сайн үр дүнд хүрэхгүй байх магадлалтай аж.

Владимир Путин бизнес эрхлэгчдийн чуулганы үеэр "ОХУ 2015 оны хоёрдугаар сард байгуулсан Минскийн гэрээг хатуу чанга мөрдөж, биелүүлэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна. Харин Владимир Зеленский эхний ээлжинд ОХУ, Донбасст саатуулагдсан хоригдлуудыг буцааж өгөх, мөргөлдөөнийг зогсоох, цэргийнхээ зэвсгийг хураах, ОХУ-тай хиллэдэг бүс нутгийг Киевийн мэдэлд өгөх, энэ бүсэд комисс ажиллуулах ёстой гэж үзэж байгаа аж.

Түүнээс гадна Белоруссын нийслэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд мөргөлдөөнийг зогсоох, хоригдлуудаа солилцох, Донбассын статусыг албан ёсоор тодорхойлох ёстой. Нөгөө талаар Парист болох чуулганы үеэр 2009 онд байгуулсан энэ сарын 31-нд хугацаа нь дуусах Украины үндэсний хий дамжуулах хоолойгоор ОХУ-ын хийг дамжуулах гэрээний талаар хэлэлцэж магадгүй юм байна. Харин  ОХУ хий дамжуулах гэрээнд гарын үсэг зурах эсвэл хугацааг нь сунгахаас татгалзжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.