Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ. Прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм.

 Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  Б.Амархүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл дуучин Б.Амархүү шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-12-12 03:47:56
    шууд цааз шүү дээ. бандан тас .
  • Ard 2019-12-11 12:34:40
    Amidiin shivshig,oros duugaa duulaad bj bhgui,balarchdee,...shunal!
  • зочин  2019-12-11 06:05:58
    дуугай л ялаа эдлээд магадлангаар гарахаа бодохгүй дээ хар тамхины хэрэг хэцүү дээ
  • Зочин 2019-12-11 05:41:54
    Энэ хар тамхичин тэгээд би татаагуй гээд давж заалтах юм уу сонин юмаа манай энэ хууль болих хэрэгтэй дээ ялыг нь нэмэх хэрэгтэй шуу сургамж авдаг болно
  • болд 2019-12-11 05:14:27
    ял нь хөнгөдсөн байна олигтойхон нэмээд өгөөсөй залуучуудад сургамж болог
  • Зочин 2019-12-11 05:09:12
    Хар тамхичдын ял хэт хөнгөдөж байна. Энэ нөхөрийнх ч хөнгөдсөн, ялыг нэмж өгөх хэрэгтэй. Энэ алиалагчдыг дууриаж хүүхэд, залуучууд энэ хэзээ ч гаршгүй хар ангал...
  •  2019-12-11 03:37:53
    20 жилийн хорих ялыг халттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болгох юм байна. хэрэглхдээ хойдхоо бодоогүй байж одоо ялаа эдэл.