Цэнхэр, ягаан тасалбартай 250 мянга орчим иргэн бий
1991-1994 оны хооронд авсан цэнхэр, ягаан тасалбартай 250 мянга орчим иргэн бий. Одоогоор нийтдээ 10 тэрбум орчим төгрөг хуримтлагдаж байна. Түүнчлэн нэгж хувьцаанд ногдож байсан үнийн дүнгээс хамаарч арван мянга хүртэлх төгрөгтэй 70 мянга орчим харилцагч бий. Зарим нь 10 сая төгрөгтэй ч хүн байгаа талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлсэн байна.

-Эдгээр иргэний хэдэн хувь нь хувьцааны ногдол ашгаа авдаг, борлуулах зэргээр хувьцаагаа идэвхтэй ашиглаж байгаа вэ?

-Хувьцаагаа идэвхтэй ашигладаг 10 мянга орчим иргэн бий.

-20-иод жилийн өмнө тараагдсан тасалбар учраас зарим иргэнийх гээгдсэн байх магадлалтай. Тэгвэл хаана хандан шалгуулах боломжтой бол?

-Хэрэв тийм бол иргэн https://net.schcd.mn/registration/default.jsp хаягаар ороод регистрийн дугаараараа шалгана.Мөн аль брокер диллерийн компанид данстай болон тухайн брокер диллерийн компанитай холбогдох утас, хаяг зэрэг мэдээллүүдээ авах боломжтой юм. Ингээд данстай брокер диллерийн компани дээрээ очиход танд хэрэгтэй анхан шатны бүх мэдээллийг өгнө. Хэрэв шивэлтийн алдаанаас үүдэн иргэний мэдээлэл буруу гарсан бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандан шалгуулж болно. Энэ тохиолдолд иргэн цэнхэр, ягаан тасалбараа заавал авч ирэх ёстой.

-Бүртгэлтэй байсан брокер диллерийн компани нь татан буугдсан байвал яах вэ?

-Нэг брокер диллерийн компани татан буугдсан бол харилцагчдыг нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй өөр компанид шилжүүлдэг.

-Цэнхэр, ягаан тасалбартай байсан иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийнх гишүүн нь хувьцааны ногдол ашгийг авах боломжтой болов уу?

-Өв залгамжлалаар авч болно. Манай сайтад өв залгамжлалын маягт гэж бий. Түүнийг бөглөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлснээр гэр бүлийн гишүүн нь хувьцааны ногдол ашгийг авах эрх үүсэх юм.

-Хувьцаат компаниудаас хэд нь иргэдэд тогтмол ногдол ашиг өгдөг вэ. Мөн ногдол ашиг нь харилцан адилгүй байдаг байх?

-Мэдээж хэрэг тухайн компани тэр жилдээ ямар ашигтай ажилласнаас хамаарч хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол шиг нь янз бүр байна. Түүнчлэн алдагдалтай ажилласан тохиолдолд ногдол ашиг өгөх боломжгүй шүү дээ. Ер нь компаниудын тарааж буй ногдол ашиг болоод, ногдол ашиг өгдөг компаниудын тоо жил бүр харилцан адилгүй гардаг.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Н.эрдэнэочир 2020-09-07 03:26:57
    Миний цэнхэр ягаан тасалбар маань гэрт бж бгаад алдчихсан яах вэ
  •  2019-12-12 03:35:10
    яаж хөөж үзэх бэ? үйлдвэр нь өөр нэртэй болсон бол яана гэнэ?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • оюунэрдэнэ 2019-12-11 13:27:50
    мэдээлэл өгсөнд баярлалаа.