21 аймагт тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд үйлчилгээ үзүүлэх эрхийг цахимаар нээнэ
Барилгын салбар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болсон талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, ерөнхий инженер Б.Энхболдоос тодрууллаа.

-Барилгын салбар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай боллоо. Ийм сантай болсноор ямар давуу тал бий болов?

-Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах, зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвөөс "Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан"-г бүрдүүлэн, ажиллаж байна. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд "Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан"-г бүрдүүлж, хөтөлж ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэн тэргүүнд нэвтрүүлэх зорилгоор дээрх цахим программыг боловсруулсан. Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интенэтээр авах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай.

-Цахим мэдээллийн сангаас ямар төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?

-Бүртгэл мэдээллийн цахим сан ашиглалтад орсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллах хүчин гэх мэт мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үүний зэрэгцээ салбарын мэдээллийг харилцан уялдаатай ашиглах, тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, салбарын мэдээ, мэдээллийг нэгтгэх, 21 аймагт тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад үйлчилгээ үзүүлэх эрхийг цахимаар нээх, салбарын мэдээллийн түүх үүсгэх, тоон үзүүлэлт бүхий тайлан гаргах,  тоон үзүүлэлтэд тулгуурлан судалгаа хийх, мэдээллийг нээлттэй ашиглах боломжтой болж байгаа юм. Мөн барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаарлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрөлтийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хялбарчилж байгаа.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Н.Даян
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.