Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах уу
 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө яллагдагчаар татагдах шалтгаан байхгүй хэмээн мэдэгдэж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг хоёр асуудлаар яллагдагчаар татсан байна. Иймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ, цагдаа, прокурорын удирдлагуудад хандан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих, тэрийг чинь УИХ хэлэлцэг” хэмээлээ. 

Тэрбээр энэ талаараа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой намайг яллагдагчаар татсан тогтоолд гаргажээ. Би тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж, тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Намайг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар бичиг хөөцөлдөөд байгаа гэсэн. Тэрийгөө өргөн барь, УИХ хэлэлцэг” гэсэн юм.

Харин хоёр дахь асуудал Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Худал мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдлээ. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдсан асуудал өндрөө аваад байна. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хөндөгдөж магадгүй болоод байна. 
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-19 10:32:02
    Энүүн шиг танхай амьтан Монголд алга
  • иргэн 2019-12-13 11:26:27
    сайд байхдаа Ахмад настны тухай хууль санаачлаад батлуулсан цаг үез мэдэрдэг сайн хүү шүү
  • зочин 2019-12-13 08:00:09
    Номтойбаяр АТГазрыг чаддаг юм бол миний эрхийг түдгэлзүүлчих харья гээд даналзаад байгаа юм бишүү.буруутай бол түдгэлзүүлэх саналаа өгчихөөч.
  • зочин 2019-12-13 00:24:32
    Сурснаараа бөгсөөр нь гартал мөнгө чихэж байгаад л ямар ч ногүй болно биз муу Нотойбаяр
  • IRGEN 2019-12-13 00:12:31
    XUN CHANAR GEJ UCHUUXEN CH BAIXGUI IIM XOGIIN BAAGIINUUD IX XURALD SUUX GEJ DEE.... MUU MUUXAI BUXNII UUR BOLSON XUN.....XUN ALNA XUCHIN XIINE XUN DOROMJILNO .
  • dornod 2019-12-12 14:25:15
    erguulen tatval taarna
  • цагдаа 2019-12-12 14:01:08
    Тодорхой хүрээнд нэг албан тушаалтны өрөөнд архидсаны улмаас гарсан гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой
  • Зочин 2019-12-12 12:10:29
    Одоо энэ нохор шоронд явах нь зов байхаа хууль байдаг гэдэгийг узуулэх хэрэгтэй дээ харваас худлаа яриад байна шуу дээ батхуу агсанг нас барьсан уед би ороондоэ...
  • ZOCHIN  2019-12-12 12:06:23
    BUREN ERHIIG N TUTGELZUULSEN N DEER....ER N YAHAARAA ENE HUN URGELJ L HUN AMINII HEREGTEI OROOTCOLDOJ BDGIIN....
  • Зочин 2019-12-12 09:43:42
    Энэ нөхөр эцгийн албан тушаал элдэв луйвар, булхайгаар хулгайлж өөрийн эзэмшилд авсан Монгол улсын хамаг өнгөтэй өөдтэй орд газарт ханахгүй. Ард түмний хөрөнгөө...
  • Зочин 2019-12-12 08:50:32
    Зов шуу дээ одоо энэ нохорт хууль уйлчилэхийг харья ардын нам бас л аваад улдэх биз дээ зугээр л шоу байхаа
  • Zochin 2019-12-12 08:45:06
    Gishyynees ni ogtsruulj daxin uls tord xol byy taviul !
  • Зочин 2019-12-12 08:41:12
    Urd ni khyn aminii kheregt kholbogdson etgeed eee
  • Хххххххх 2019-12-12 08:32:23
    Энэ хүнийг дийлэх ямарч хууль ямарч цагдаа дийлэхгүй ээ
  • ЗОЧИН 2019-12-12 07:13:09
    худлаа л эргүүлэн татх гэх юм дахиад л прокурор хэрэгаэхгүй болгло болоод наад чинь цор хийж бгаа юм