Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 3 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9  мянгаар, өмнөх улирлаас 47-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 мянгаар, өмнөх улирлаас 9.4 мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 67.7 мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 93.1 мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.7 мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 150.8  мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 41.6 мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 122.5 мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 795.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 159.9-370.7  мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.7 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 747.9 мянган төгрөг байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 104.4  мянга нь боловсролын салбарын, 84.8  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 77.1  мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 70.6  мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 47.6 мянга барилгын салбарын, 43.5  мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 41.2 мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 39.5 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх, 25.8 хувь нь бусад салбарынх байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 727.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 914.5 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 655.3 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.6 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 5.2  мянган төгрөгөөр нэмэгджээ.

 Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 125.2-197.9  мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 859.3 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 910.5 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 922.8 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 591.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 243.6-574.6 мянган төгрөгөөр бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 685.4 мянган ажиллагчдын медиан цалин 843.0 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны 3 дугаар улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 59.0 хувиар нэмэгджээ.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-12-13 03:17:24
    Намын даалгавраар албан тушаалаа алдахгүй нь тулд энэ байгууллага захиалгаар дандаа худал мэдээлэл гаргадаг, нийт иргэдийн дундаж цалин 400 000 - 650 000 төг ба...
  • зочин 2019-12-13 02:34:25
    үнэн бол сайхан л бна Даан ч худлаа шүү дээ
  • зочин 2019-12-13 01:48:35
    ард түмний толгойг бүү эргүүл дундаж цалин 600000 төг-с дээш гарахгүй статисик дандаа худлаа ярьдаг хэдхэн хүний цалингаар бүү тооц
  • Ямаахай 2019-12-12 15:22:24
    ҮНЭН САЙХАН МЭДЭЭ БАЙНА ЁСТОЙ ҮНЭН ТА АРХАЙ ....
  •  2019-12-12 10:30:15
    худал шүү.