Марадона заргаа авчээ
Аргентинийн хөлбөмбөгийн од Диего Армандо Марадона Италийн Долче Габбана хувцас загварын компанитай хийсэн маргаанд ялсан байна. Тэрээр Италийн компанийг 2016 онд хийсэн загварын шоундаа түүний зөвшөөрөлгүйгээр нэрийг нь ашигласан гэж буруутгасан аж.

Ингэснээр Диего Армандо Марадонад нөхөн төлбөр болгож, 100 мянган евро олгохоор болсон байна. Тэрээр "Италиас надад дөнгөж сая "Долче Габбана" компани миний нэрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр ашигласан маргааныг шүүж дууссан" гэжээ. Хүндэтгэлийн баяр ёслолын ажиллагаа бол гайхамшигтай. Гэхдээ хувцасны шоундаа миний нэрийг ашиглахын тулд надаас зөвшөөрөл авах хэрэгтэй байсан гэж бодож байна. Тиймээс шүүх хэргийг миний талд шийдлээ" гэж бичжээ.

Нэрт хөлбөмбөгчний зарга хийх болсон шалтгаан нь Наполи хотод зориулсан ёслолын ажиллагааны үеэр энгэртээ хотын хөлбөмбөгийн клубын, ардаа Марадонагийн нэр, 10-ын тоо бичсэн ханцуйгуй цамц өмссөн загвар өмсөгч түрүүлснээс болсон аж.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.