Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 11 сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 378.7 тэрбум төгрөг, зарлага 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 361.8 тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 361.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 198.9 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 70.4 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Энэ оны 11 дүгээр сард нийгмийн даатгалын сангийн орлого 222.0 тэрбум, зарлага 199.9 тэрбум болж, өмнөх сараас орлого 17.1 тэрбум төгрөгөөр, зарлага 4.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 11 сард 454.7 мянган хүнд 272.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 243.0 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 139.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.1 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 11 сард 58.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 508-аар буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 15.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 11 сард 58.7 мянган хүн хамрагдсаны 68.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.2 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 11 сард 100.3 мянган хүн хамрагдсаны 60.6 хувь нь асаргааны тэтгэмжид, 39.4 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 11 сард 69.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 33.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ оны эхний 11 сард 18 хүртэлх насны 999.5 мянган хүүхдэд 209.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
С.Жангар