Шинэ бүтээлд олгосон патентын 62 нь хими, төмөрлөгийн ангилалд хамаарч байна
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 424 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 73 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 364 бүтээлд патент олгосны 179 нь шинэ бүтээлийнх, 185 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 11 дүгээр сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 бүтээлд шинээр патент олгосны 7 нь шинэ бүтээлийнх, 30 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 62 нь хими, төмөрлөг, 55 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 18 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 44 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 11 сард 216 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 145 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 11 дүгээр сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 16 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 11 сард 4203 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 2198 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3482 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 565 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 11 сард 916 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 11 дүгээр сард 171 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.