“Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил архийг хураажээ
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс НМХГ-ын 139 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамруулан хийгдсэн байна. Үүнд 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний үйлдвэр, цех, 139 ресторан, эвэнт холлууд хамрагдсан.

Шалгалтын явцад 532 зөрчил илрүүлэн, 348 /65%/ зөрчлийг арилгуулсан. Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боовны цехийн үйл ажиллагааг явуулж байсныг зогсоож, 5 аж ахуйн нэгж, 12 иргэнд нийт 11450.0 мянган төгрөгийн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлэн 232 аж ахуйн нэгжийн 662 удирдлага, ажилтануудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 11 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

• Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хороололын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан,
• Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1256.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан,
• Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.
 

Шинжилгээтэй хяналтын талаар:

Хяналт шалгалтын үеэр 127 нэр төрлийн бүтээгдэхүүний 244 дээжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Итгэмжлэгдсэн төв лабораторийн 20-47 тоот сорилтын дүнгээр Төв аймгийн Морьтхангай ХХК-ний үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн /2019.11.21 өдөр үйлдвэрлэсэн/ 0.5л, 0.75 литрийн савлагаатай архины альдегид, сувсны тос гарсан нь Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2016 стандартын хэмжээнээс их гарсан учир Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу татан авалтыг хийлгүүлж байна.

Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдасыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрч байна.

Үүнд:

• Хүнсний чиглэлийн дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг;
• Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн, эрүүл ахуйн, хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
• Зориулалтын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлгүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;
Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн тусгаагүй;
• Хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савлаж, задлаж худалдаалахдаа хаяг шошго хийгээгүй, шошгын мэдээлэл дутуу бичсэн;
• Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгын мэдээлэл бүрэн бус;
• Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан;
• Мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хадгалж, худалдаалж буй тасаг, хөргүүр, хөлдөөгчийн цэвэрлэгээ, угаалга хангалтгүй, температур, харьцангуй чийг хэмжигчгүй, хэмжилтийг өдөр бүр хийж, тэмдэглэл хөтлөөгүй;

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.