Н.Номтойбаярт хилийн хориг тавих саналыг шүүх хүлээн авахаас татгалзлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шүүх хуралдаан өндөрлөлөө. Шүүхээс түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй шаардлагагүй” гэж үзжээ.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн.

Удмаар шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэр гаргасан байна. Өмнө Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан.

Энэ удаа ч мөн энэ үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.