Үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт  11 дүгээр сард 3.0 тэрбум төгрөг болжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 71.0 мянган эх амаржиж, 71.6 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 527-гоор, амьд төрсөн хүүхэд 662 -оор нэмэгдсэн байна. Энэ оны 11 дүгээр сард 6277 эх амаржиж, 6352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 411-ээр, амьд төрсөн хүүхэд 393 -аар буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 1- ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1136 болж, өмнөх оны мөн үеэс 53 -аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 11 дүгээр сард 86 болж, өмнөх сараас 2 -оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 4 -өөр тус тус нэмэгджээ.

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 11 сард 13 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны 11 дүгээр сард 14 болж, өмнөх сараас 2-оор харин тав хүртэлх насны хүүхдийнх 17 болж, 2 хүүхдээр тус тус нэмэгджээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний 11 сард 18 болж, өмнөх оны мөн үетэй адил байна. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 11 сард 25 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2045 -аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2389 (35.8%)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 739-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 143-аар, сүрьеэгээр өвчлөгчид 119-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 933-аар, цусан суулгаар өвчлөгчид 677-гоор, трихомониазаар өвчлөгчид 39-өөр буурчээ.

Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 284 болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний 11 сард 36.6 тэрбум төгрөг болжээ. Харин 11 дүгээр сард 3.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 82.7 сая төгрөгөөр буурсан байна. Зүрх судасны эмийн борлуулалт 2019 оны эхний 11 сард 16.1 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 44.0 хувийг эзэлж байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.