ОХУ: Тамирчдаа хамгаална
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын тамирчдыг олон улсын том тэмцээнүүдэд дөрвөн жилээр оролцохыг хориглосон шийдвэрийг гаргасан билээ. Үүний дараа Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ тамирчдынхаа эрх болон сонирхлыг хамгаална. Тиймээс тэдний ур чадварыг хадгалах, олон улсын тэмцээнүүдэд бүрэн эрхтэйгээр оролцуулахын тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
 
Мөн ерөнхийлөгч Владимир Путин допингийн эсрэг тэмцдэг байгууллага энэ шийдвэрийг гаргаснаараа Олимпийн дүрмийг зөрчиж байна. Түүнээс гадна нийтийг хамарсан энэ шийтгэл нь үүнтэй хамаагүй хүмүүсийг хохироохгүй байх талаар мэдэгдсэнийг санууллаа. Мөн ОХУ Дэлхийн допингийн эсрэг тэмцдэг байгууллагын энэ шийдвэрийг ямар нэгэн аргаар эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийг зорьж байна гэв. Түүний үзэж байгаагаар бүх тамирчдад хариуцлага ногдуулахаас зайлсхийх, ОХУ-ын тамирчдын сонирхлыг ямар нэгэн хэлбэрээр зөрчихгүй байх нь чухал аж. Сэтгүүлчид допингийн энэ шуугиан нь ОХУ-ын тамирчдад итгэх итгэлийг сулруулж байгааг Кремлийн ордон юу гэж үзэж байгаа талаар түүнээс асуусан байна. Дмитрий Песков “Тухайн орны болон тамирчдынх нь эрхийг хамгаалах механизм гэж байдаг. Тиймээс энэ механизмыг ашиглах хэрэгтэй” болохыг онцлов.
 
Харин ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Хүний эрхийг хамгаалах зөвлөлөөс Дэлхийн допингийн агентлагийн шийдвэрийн улмаас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслах боломжтой бүх арга хэмжээг хэрэглэхийг хүссэн байна. Түүнээс гадна Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Хяналтын хороо өнгөрсөн сарын сүүлчээр Москва дахь допингийн эсрэг лабораториос илгээсэн баримт бичгийг бүрэн биш, найдваргүй гэж үзсэн судалгааны тайланг нийтэлсэн байна. Тиймээс тус агентлаг энэ сарын 9-нд Хяналтын хорооны зөвлөмжийг дэмжиж ОХУ-ыг олон улсын том тэмцээнийг эх орондоо зохион байгуулахыг хоригложээ.

Гэхдээ допинг хэрэглээгүй  ОХУ-ын тамирчдыг улсынхаа далбаан дор жагсахгүй ч тэмцээнд оролцохыг зөвшөрсөн байна. Гэвч ОХУ-ын зарим тамирчин энэ саналаас нь татгалзжээ. Тухайлбал, тус улсын боксын үндэсний шигшээ баг улсынхаа далбаан дор оролцох боломжгүй учраас 2020 онд Токиод болох Олимпод оролцохоос татгалзсан гэж тус улсын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Крёмлев “Спутник” агентлагт ярьжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хариу 2019-12-14 15:04:28
    Москвагийн лабораторийн баримт бичиг бишээ. Мэдээллийн санд өөрчлөлт орсон байна гэж үзээд шийтгэсэн юм. Бичсэн хүн хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй юм байна...
  • Зочин 2019-12-14 04:59:33
    Путины үед оросууд арчаагаа алдаж байна доо. Адгийн муу Монголчууд хүртэл тамирчдаа оруулж чадаж байхад.
    • Бат 2019-12-19 02:46:13
      Адгийн муу нь чи юм уу хэнийг хэлээд бна
    • Иван!!! 2019-12-15 03:22:31
      Монголын сайтад оросууд байнга жижүүрлээд сууж байдаг болжээ! "Адгийн муу монголчууд" гэж орос хүн л бичнэ дээ!!??
  • begz 2019-12-14 04:08:13
    hamgaalaad hamgaalaad odoo yakhavdee..doping ilersen tamirchdyn 80% n orosyn tamirchid baikhad hezuu bizdee