Бие, эрхтэнүүдэд чулуу яагаад үүсдэг вэ?
“Цөс чулуужчихжээ,..бөөрний чулуугаа авахуулаад..” гэх мэт яриа өдөр тутам тааралдсаар бид бараг л хэвийн үзэгдэл мэт хүлээж авах болжээ. Ингэтлээ түгээмэл болсон “чулуу” гэж яг юу юм бэ?

Хүний биед чулуу үүсэх явцыг америкийн эрдэмтэд судалж, жижиг талстууд аажмаар үелэн ургадгийг тогтоосон байна. Хүмүүсийн дунд бөөрний болон цөсний чулуу үүсэх нь элбэг байдаг аж.

Бөөрний чулуу нь шээс ялгаруулах системд болон бөөр, давсганд үүсдэг. Ерөнхийдөө жижиг кристалаас үүссэн хатуу бөөгнөрөл юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс ихээр агуулагдсан бодисууд нь тэдгээр жижиг кристалуудын гол үүсгэгчид. Бөөрний чулуу найрлагаасаа хамаараад янз бүр байдаг ч хамгийн түгээмэл буюу 70 хувь орчим тохиолддог нь кальцийн чулуу. Кальцууд нь чулууг үүсгэдэг оксалэт, фосфат, карбонот гэх мэт бодисуудтай нэгдсэнээр чулуу болон хувирдаг аж. Эдгээр бодисууд нь та бидний өдөр тутам идэж, хэрэлэдэг хоол хүнсэнд жишээлбэл, хатуулаг ихтэй ус, давслаг хоолонд ихээр агуулагддаг юм байна.

Бөөрөнд чулуу үүсэж эхлэхээр шээс гадагшлахад саад учирч, улмаар хавдар ч үүсгэх аюултай. Эдгээр чулуунууд эрэгтэй хүнд илүү их тохиолддог бөгөөд 20-30 насныханд голцуу илэрдэг юм байна.

Цөсний чулуу нь цөсний шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цул биет гэж хэлж болно. Элэгний эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдан цөсний хүчил ялгаруулалт саатсанаас холестрин, кальцийн давс хомсдоно. Энэ нь цөсний чулуу үүсгэдэг гол хүчин зүйл юм. Цөсний чулууг найрлагаас нь хамаараад холестролын, билирубины үүдэлтэй гэж ангилдаг.

Холестролоос үүдэлтэй чулуу нь хэдэн сар, жилийн туршид хуримтлагдан үүсдэг аж. Энэ төрлийн чулуу нь хоол хүнснээс шууд шалтгаалдаг. Өөх тостой, шарсан, хуурсан, халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундаа, кофе гэх мэт нь гол үүсгэгч болно. Холестролоос үүдэлтэй цөсний чулуу илүү түгээмэл тохиолддог.

Харин билирүбинээс үүдэлтэй чулуу нь элгэнд боловсрогдсон цөсийг 12 хуруу гэдэс рүү хүргэх үүрэгтэй цөсний хоолой үрэвссэн, вирүсээр халдварлагдсан эсвэл цөсний гүйдэл удааширсан зэргээс үүсдэг. Цөсөнд чулуу үүсэх өвчнөөр эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол зургаа дахин илүү өвчилдөг гэсэн статистик бий. Үүний гол шалтгаан нь жирэмсэн үед эмэгтэй хүний цөсний хүүдий дэх цөс хөдөлгөөнгүй зогсонги байдалд ордог учраас чулуу үүсэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Нэгэнт таны бие эрхтэнд чулуу үүссэн бол авахуулах хэрэгтэй нь мэдээж. Ихэвчлэн мэс заслын аргаар авдаг байсан бол сүүлйин үед мэсийн бус аргаар жишээлбэл хайлуулах эм хэрэглэх, чулууг бутлах гэх мэт олон арга бий болжээ. Хамгийн үр дүн сайтай нь биеийн гаднаас чулууг бутлах арга юм. Ингэж бутлахад арьсыг зүсэх шаардлагагүй гэдгээрээ бас нэгэн давуу талтай. Гэвч энэ арга манай улсад төдийлөн түгээмэл болоогүй байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • manaid nebterch l taarna! 2019-12-16 09:28:38
    Moàngoliin neg agyy hyy ene hailyylah bytlah argyydiig ni nebtryylne dee!ydahgyi dee!!