Монголчуудад нэг, гуравдугаар бvлгийн цус давамгайлдаг
Мэдээний архиваас /2009/12/14/  http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1165437

Цусны vндсэн дөрвөн бvлэг байдаг. Хамгийн сайн нь нэгдvгээр бvлгийнх хэмээн маргах хvн олон билээ. Vнэндээ цус хэмээх амин зvйлийнхээ талаар иргэд тийм ч сайн мэдлэгтэй байдаггvй. Энэ талаар цус сэлбэлт судлалын vндэсний төвийн захирал Д.Улаанхvvтэй уулзаж ярилцлаа.

-Vндсэн дөрвөн төрлийн цус байдаг гэдэг. Монголчуудад ямар төрлийн цус нь давамгайлдаг вэ?

-Дэлхийн хvн ам vндсэн дөрвөн бvлгийн цустай. Монголчуудын нийт хvн амын 39-40 хувь нь нэгдvгээр, 20 хувь нь хоёрдугаар, 32-33 хувь нь гуравдугаар, долоон хувь нь дөрөвдvгээр бvлгийн цустай байдаг. Монголчуудын дунд vндсэндээ нэг, гуравдугаар бvлгийн цус давамгайлдаг гэсэн vг. Дан ганц Монгол бус Азийн орны хvн амын цусны бvлэг ойролцоо байдаг юм. Европын орнуудын хvн амын цус Азийнхнаас арай өөр, хоёрдугаар бvлгийн цус давамгайлдаг. Ер нь удам зvйн талаасаа цусны бvлэг өөр өөр байна.

-Нэгдvгээр бvлгийн цус хамгийн сайн нь. Эсвэл дөрөвдvгээр бvлгийн цус хамгийн сvvлийн vеийнх гэж ярьдаг. Мэргэжлийн хvний тухайд энэ тал дээр тайлбар өгөөч?

-Нэг нь сайн гурав, дөрөвдvгээр бvлгийн цус муу гэсэн ойлголт байхгvй. Цусны бvлэгт сайн, муугийн хамаарал огт байдаггvй. Нэг, хоёрдугаар бvлгийн цустай аав, ээжээс энэ төрлийн цусны бvлэгтэй хvvхэд гарч байхад гурав, хоёрдугаар бvлгийн цустай аав, ээжийн хvvхдvvд нь дөрвөн өөр бvлгийн цустай байж болно. Цусны бvлгийн хамаарал маш нарийн шинжлэх ухаан юм. Хvн өөрөө эрvvл байх хэрэгтэй. Тухайлбал, хоёрдугаар бvлгийн цус байхгvй бол хомсдолд орно гэсэн vг. Бусад төрлийн цус хангалттай байгаад ч нэмэргvй. Гэтэл нийт хvн амын долоон хувь нь дөрөвдvгээр бvлгийн цустай байна. Бvр резус бvлэг гэж бий. Сvvлийн vеийн судалгаагаар энэ бvлэг нийт хvн амын 0.9 хувийг эзлэх болсон. Ийм ховор бvлгийн цустай хvнд цус хэрэгтэй боллоо гэхэд 10 мянган хvний цусыг шинжилж байж тав зургаан хvн л таардаг. Гэтэл эдгээр хvмvvсийн тал хувь нь элэгний вирустэй байдаг.

-Цусны нөөцийг хангалттай байлгая гэвэл нийт хvн амын хэдэн хvн нь донор байх ёстой вэ? Тэр хэмжээнд манай улс хvрч чаддаг уу?

-Улс орны цусны хангамжийг хэвийн хэмжээнд байлгая гэвэл нийт хvн амын гурваас доошгvй хувь нь донор байх хэрэгтэй болж байгаа юм. Энэ тооцоогоор бол манайх 51 мянган донортой байх ёстой. Гэтэл vvндээ ч хvрдэггvй. Дөнгөж 20 мянга орчин донор байна. Донорын насны ялгаа улс орнуудад өөр өөр байдаг. Японд л гэхэд 17-65 насныхан донор байж болдог бол манайд 17-55 настай байдаг. Аль ч улс оронд донорын дийлэнхийг оюутан, цэрэг эзэлдэг л дээ. Яагаад гэхээр залуу насны гол масс нь эдгээр хvмvvс байдаг. Мөн хамгийн эрсдэл багатай бvлэг л дээ. Донор байх гэдэг хамгийн том буян. Хамгийн том бэлэг нь цусаа өгөх. Нөгөө талаар хvн өөрийгөө эрvvл байна гэдгийг мэдэж болдог. Эрvvл хvнийг сонгож донор болгодог учраас тэр.

-Донор цөөн байгаа нь юунаас болж байна гэж мэргэжлийн хvний хувьд vзэж байна вэ? Хvн амын эрvvл мэндийн байдал vvнд нөлөөлж байна уу?

-Хамгийн гол нь сурталчилгаа, энэ талын ойлголт нийгэмд бараг л байхгvй байна. Сэтгэлээрээ цусаа өгдөг хандлагыг бий болгох хэрэгтэй. Донор гэхээр л тусдаа хvмvvс байдаг юм шиг ойлгодог. Тэр тусдаа хvмvvс нь цусаа өгөөд байдаг юм шиг. Тийм хvмvvс бий л дээ. Гэхдээ хvvхэд төрvvлэх гээд цусаа өгч чадахгvй vе тэдгээр хvмvvст гарна шvv дээ. 1995 он хvртэл цусаа өгсөн доноруудад бага хэмжээний мөнгө өгдөг байлаа. Гэтэл нийгэмд ямар ойлголт бий болсон гээч. Энэ хvн цусаа худалдаж мөнгө олдог гэж. Тэгээд нөгөө хэдэн донор нь нэрээ хэлэхээсээ хvртэл айна. Цусаа бэлэглэлээ гэдгээ ил гаргахаасаа ичдэг. Цусаа өгөх нь бахархал гэсэн сэтгэхvй нийгэмд байхгvй байна шvv дээ. Энэ мэт хандлагыг vгvй хийх хэрэгтэй байна. Энэ талын сурталчилгааг Улаан загалмай нийгэмлэг хийнэ гээд хуулиндаа заачихсан. Санхvvжилтийг нь төр гаргана гэдэг. Мөнгө байхгvй гээд төр нь санхvvжvvлдэггvй. Тэгээд сурталчилгаа бараг л хийгддэггvй. Нөгөө талаас хvн амын эрvvл мэндийн байдал vvнд нөлөөлж байгаа. Энэ нь маш онцгой нөлөө vзvvлж байгаа гэж хэлж болно. Хvн амын эрvvл гэж байгаа хэсэгт B, C вирусын тээгч өндөр байдаг. Бэлгийн замын халдварт өвчин ч их байна. Арга хэмжээ авч байгаа гэдэг ч бэлгийн замын халдварт өвчин ердөө буурдаггvй. Хувьсгалын дараа орос эмч нар ирээд тэмбvv гэдэг өвчнөөс монголчуудыг салгаж өгсөн. Өнөөдөр эрvvл мэндийн салбар ямар хэмжээнд хөгжөөд байна вэ? Гэтэл тэмбvv өвчинтэйгээ тэмцэж чадахгvй л байна шvv дээ. Хамгийн гол нь vvнтэй тэмцэхэд зохион байгуулалт чухал. Төр засаг ч анхаарах хэрэгтэй. Олон жил бэлгэвч гэж ярилаа. Гарч байгаа vр дvн байхгvй л байна. ДОХ, тэмбvvний цаана нийгмийн дунд архидалт өндөр байна. Хvн амын эрvvл гэсэн хэсэг нь донор болох гээд цусаа өгдөг. Цусаа шинжлvvлсэн нийт хvний 1-1.2 хувь нь тэмбvvтэй гарч байна. Гэтэл vvний цаана манайд ханддаггvй, эрсдэлтэй бvлгийн дунд энэ өвчин ямар хэмжээнд байгаа нь мэдээж шvv дээ. Тэмбvvгээ ч ялж чадахгvй байгаа нь дэндvv харамсалтай.

-Хvн өөрийгөө донор гэдгийг хэрхэн мэдэх вэ? Та бvхэн донорыг хэрхэн шалгаж авдаг вэ?

-Эрvvл мэндийн сайд донорын бvр болон тvр хориглох зvйл гэдгийг тогтоогоод өгчихсөн. Vvнд 200 гаруй зvйл багтсан байдаг. Манайд ирж асуумж бөглөнө. Дараа нь цусаа шинжлvvлнэ. Тэгээд донор болох vгvйгээ шийднэ. Хамгийн гол нь тухайн хvн эрvvл байх ёстой. Доноруудаас авсан цусаараа наймаас арван төрлийн цус, цусан бvтээгдхvvн хийнэ. Манай төвд жилд 16 мянган хvн цусаа өгдөг. Vvний 13 хувь нь тэнцэлгvй хасагддаг. Нийт донорын 60 хувь нь шинэ, vлдсэн 40 хувь нь хуучин донор байдаг.

-Цусны нөөц хангалтгvй байдаг гэсэн ойлголт төрөөд байна. Яагаад гэвэл манайд цусаа өгчих хангалттай донор алга?

- Өдөрт 60, заримдаа 100 хvнээс цус авч, шинжилдэг. Явуулын цэг ажиллаж байгаа. Нэг хvн цусаа өгөхөд 15 минут л зарцуулдаг. Гэтэл зарим байгууллага vvнд маш их дургvйцдэг. Тэр,энэ газраас зөвшөөрөл авчир гэдэг. Цусаа өгөх дургvй мөртлөө тухайн байгууллагын даргынх нь хамаатан садны нэгэнд нь цус хэрэгтэй боллоо гэхэд хөөе Улаанхvv, хамгийн сайн цусаа өгөөрэй гэдэг. Аюулгvй цус өөрөөс тань эхтэй гэдгийг манайхан сайн ойлгохгvй байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудад 1000 хvн амд 50-80 донор ногдож байдаг. Гэтэл манайд найман хvн л байдаг.

-Гахайн томуу өвчний дэгдэлтийн vед цус цусан бvтээгдхvvний нөөц бага байна гээд нэлээд хэл ам гарч байсан?

-Аз болоход гахайн томуу өвчин цус алдуулдаггvй юм билээ. Ямар ч байсан цусны хэрэглээ бага байсан.

-Vндсэн дөрвөн төрлийн цуснаас гадна шинэ төрлийн цусны бvлэг гэж гарч болох уу. Ер нь манайд энэ төрлийн судалгаа хэр хийгдэж байна вэ?

-Цоо шинэ бvлгийн цус гарна гэж байхгvй. Vндсэн бvлэг дотор нь нарийн задлах юм бол 200 гаруй төрлийн цус байна. А1, А2… гээд явна. Цус тохирохгvй байх тохиолдол манайд цөөн гарна. Энэ нь цусны ховор бvлэг л дээ. Одоо л гэхэд цусны резус бvлгийг судлахаас өөр аргагvй болоод байна. Увс аймагт энэ төрлийн цустай хvн нэг биш удаа гарлаа. Энэ нь Европ талын бvлгийн цусанд ойрхон очиж байна гэсэн vг. Тийм учраас энэ нь дөрвөд ястны онцлог уу, vгvй юу гэдгийг судлах хэрэгтэй болж байна. Резус фактор бvлгийн цусны нөөцийг бий болгохын тулд нарийн судалгаа хийх шаардлага гарч байгаа . Судалгаа ч хийгдэж байна. Увс, Говь-Алтай аймагт энэ жил судалгаа хийгдлээ. Цаашид боломжийнхоо хэрээр аймгуудад бvсчилсэн судалгаа хийхээр төлөвлөж байгаа.


Ш.Адима
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тунгалаг 2019-12-15 13:48:10
    Хүн амын 3 хувь гэвэл 90,0мянга болмоор юм
    202.21.108.44
    Мэдэгдсэн Хариулах
  • saraa 2019-12-14 14:03:58
    bi gadaadaa olon jil amidarch baigaa buguud bas olon jil tsusaa ugch baigaa , minii tsusnii buleg A .
    81.165.20.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-14 13:32:29
    Тэр европ гээд байгаа нь дөрвөд биш хотон хүмүүс л дээ. Хотон хүмүүс түрк, бүр цаашлаад араб, перс гаралтай. Увс аймагт зөвхөн дөрвөдүүд байдаггүй.
    103.10.21.58
    Мэдэгдсэн Хариулах
    • hoton  2019-12-16 00:57:18
      tiim shuu, hotonguud chin mongoljson turguud. kuranaa shuteed baij baidag humuus. Uvsiin Tarialan sumand ih bii. Dorvoduud mongol bailgui yahav.
      202.131.251.130
      Мэдэгдсэн Хариулах