Зоонозын өвчлөл, тархалт асуудал болж байна
Дэлхийд мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байдаг ажээ. Манай улсын тухайд бруцеллёз, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улс бруцеллёзын өвчлөл ихтэй оронд багтдаг бөгөөд энэ өвчний  60 гаруй хувь нь мал төллөх үед халдвар авдаг. Сүүлийн жилүүдэд боом, шүлхий, тарваган тахал, гарзуугийн тархалт ихсэх хандлагатай болоод байна.
Жил бүр л дээрх халдварт өвчний төрлүүд бүртгэгдэж, тийм л байх ёстой юм шиг Улсаас хэдэн тэрбумыг малын устгал, вакцинжуулалтад зарцуулах боллоо. Хэрэв тухан малыг нь устгалд оруулсан болулсаас төсөв гаргаж ирээд л зах зээлийн ханшаар бодож нөхөн олгодог. Үүнд ч малчид амташчихаж. Иймээс төр засагэл өвчинэтэй тэмцэх аргаа бодитой болгож, гаралт, тархалт нь ихэсхээс сэргийлэх ажлуудыг хиймээр байна.
Харин манайд байх Зоонозын халдварт өвчний Үндэсний төв, тэдгээрийн салбар тэмцэх төвүүд байдаг ч ”ниргэсэн хойно нь хашгирах” гэгчээр энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг малчид болон иргэддээ олгох талаар дорвитой ажил хийж байгаа нь ховор. Юу хийдэг байгууллага болх нь тийм ч нээлттэй бус.

Хэдийгээр жилийн жилд шүлхий боом, галзуу өвчин дахин дахин гарч байдаг ч хүнд халдварлах нь ховор.  
Гэтэл энэ жил хүн галзуу азарганд хазуулж, тарваган тахлаар өвдсөн гэх мэдээлэл хавь ойрынхныг цочоох боллоо. Тэгэхээр зоонозын өвчин зөвхөн мал, амьтан бус хүнд ч аюул заналхийлж эхэлснийг дээрх байгууллагууд анхаарах цаг болжээ.

Хэдийн болтол эдгээр өвчинд хэвийн үзэгдэл мэт хандсаар ирэх вэ. Иргэдийн хандлагыг өөрчлөх тар дээр ч анхаарч, сургалт, сурталчилгаа зохион байгуулах шаардлага гарсныг сануулмаар байна.
 
Гэтэл сүүлийн үед зоонозын өвчлөлтэй холбоотой бас нэгэн асудал дэгдлээ. Энэ бол боом, шүлхий зэрэг байгалийн голомтот өвчнийг хэсэг бүлэг хүмүүс албаар тарааж, улсаас мөнгө “саах” арга хэрэгсэл болжээ гэх яриа гараад байна. Энэ асуудалд одоогоор ямар ч хүн хариулт өгч чадахгүй ч гэлээ зайлшгүй шалгах асуудлын нэг яах аргагүй мөн юм.

Жил бүр зоонозын бүх төрлийн өвчинд зориулагдсан мөнгөний хэмжээг гаргаяч гэвэл маш их тоо гарна. Харин шүлхий өвчин дэгдэхэд улсаас зарцуулсон тоог дэлгэхэд 2013 онд 3.4 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан дуулдана. Дээр нь нийлүүлэгчид нь чанаргүй вакцин шахсан гээд алдагдал ч их.
 
Иймээс зоонозын гэх нэрийн дор явдаг тэдгээр  өвчний гаралт, тархалт, сэргийлэлтийн талаар нэн ялангуй орон нутгийн иргэдэд анхааруулгыг сэрэмжлүүлгийг хавар болохоос урьтаж өгч баймаар юм. Энэ тал дпээр нийслэл болон аймаг сумдын хороо багаар дамжуулан мэдлэг мэдээллийг олгож байвал хамгийн үр дүнтэй санагдана.

У.Ганаа
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.