Хар усан үзэм хөгшрөлтөөс сэргийлнэ
Хүний хүйсээс хамааран хүнсний бүтээгдэхүүн хүртэл нөлөө үзүүлдэг ажээ. Тиймээс судлаачид эрэгтэй, эмэгтэй хүнд ямар хүнсний бүтээгдэхүүн илүү таардгийг ялган нэрлэсэн байна.

Эрчүүдэд:
УЛААН ЛООЛЬ: Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайн хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг төдийгүй эрт хөгшрөх, хорт хавдраас сэргийлдэг.
УЛААН ЧИНЖҮҮ: Зүрх хэвийн ажиллахад чухал улаан чинжүү дэм болдог байна. Хоёр ширхэг чинжүүнд бидэнд шаардлагатай С амин дэмийн өдрийн тун агуулагддаг.
ХАР УСАН ҮЗЭМ: Хар усан үзмэнд хөгшрөлтөөс сэргийлсэн, сэтгэл санаа бие махбодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд ихээр агуулагддаг байна. МАХ Хүнд хэрэгтэй холестерин нь махаар дамжин биед нэвтрээд тэндээ бэлгийн гормонуудын суурь нь болдог. Тиймээс эрчүүд махыг хэрэглээнээсээ хасах гэж яарах хэрэггүй юм байна.
ЧАНГААНЗ, ҮЗЭМ, САМАР: Тархины үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай амин дэмийг эдгээр жимснээс авч болно. Тухайлбал, өдөрт үзэмнээс атгыг идэхэд л Таны зүрхэнд сайнаар нөлөөлнө. Харин самар, шошийн төрлийн ургамал, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хүйс харгалзалгүйгээр хэрэглэж болно. Мөн өндөг, сүү хоёр нь уургийн эх үүсвэр болдог. Мөн чиндун жимс буюу оливийн тос, эсвэл цэвэрлэж тунгалагжуулаагүй наран цэцгийн тосыг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Эмэгтэйчүүдэд:
ЗАГАС: Загас нь залуу нас, оюун ухааны сэргэг байдлыг хадгалдаг селен, фосфор, омега-3 тослог хүчлийг агуулдаг.
ОВЬЁОСНЫ ЧАНАМАЛ: Овьёосны чанамал нь судсыг цэвэрлэх нөлөөтэй эслэгүүдийг агуулдаг байна. Үүнээс гадна залуу нас, арьс, судсыг бэхжүүлэх нөлөөтэй Е амин дэм энэ хүнсний бүтээгдэхүүнд бий.
БАЙЦАА: Эслэг, фолийн хүчил, С амин дэмийг агуулдаг. Байцаа маш олон төрөл болохоор өөрт таалагддагийг нь сонгоод хэрэглэж болно. Өвөлдөө дарсан байцаагаа хэрэглэхэд илүүдэхгүй.
АВОКАДО: Үс, хумсны байдалд сайнаар нөлөөлдөг калий ба олон төрлийн амин дэмийг агуулдгаараа онцлог. Судсанд их тустай, даралтыг тогтворжуулдаг.
НЭРС: Ер нь ямар ч жимс нь нүдний харааг тогтворжуулах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчил гээ үзүүлдэг олон тооны амин дэм агуулдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.