Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

…УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “…Бүлгээрээ ойрд хуралдаагүй. Ярих нөхцөл олдож байгаад талархалтай байна. Би олон гишүүнтэй санал нэг байна. Том ойлголцолдоо санаа бодлоо нэгтгэхгүй болохоор цаашаа бид нар ойлголцоод явах дүр зураг өнөөдөр харагдахгүй байна. Тийм учраас энэ олон асуудлаа шийдэхгүй бол бид нар ч гэсэн, орж ирж байгаа дөрвөн гишүүн ч араас нь гишүүд орж ирээсэй гэж хүсэхгүй байгаа шүү дээ. 27 үүнийг хүсээд байгаа юм шиг буруу ойлголт байна. Уучлаарай, манай гишүүд тийм юм хүсээгүй ээ, Энх-Амгалан дарга аа. Тийм буруу юм та битгий ярь. Тэгж ярих юм бол энэ орж ирж байгаа дөрөв дотор чинь  гэхэд Энхболд гишүүнийг би Намын даргад танилцуулж, уулзуулж, улс төрийн карьерийг нь, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлж явсан. Бид нарт бие биеэ үзэн ядах ямар ч шалтгаан байхгүй. Батзориг дарга хангалттай зүйлийг хэлээд өгчихлөө шүү дээ. Аягүй том сургамж боллоо. Тэгэхээр цаашаа яах юм бэ гэдгээ цаг алдахгүй нэгдсэн ойлголтод орж засахгүй бол бид нар улс төрийн тоглоом,  хөндлөнгийн хүмүүсийн золиос болно. Бид нарыг хооронд нь ямар ч үнээр хамаагүй хагалаад эцэст нь МАН-ыг тараагаад, энэ суурин дээр УИХ-ыг тараах гэсэн юм утгаараа явж байна” гэлээ.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2019-12-16 11:04:54
    TAR TAR. ARDCHILSAN NAM CH YLGAAGUI ZAILTCGAA....SUM ORNIIHOO TANIDAG NASTAICHUULAA SONGOE...
    180.150.82.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-12-16 11:00:43
    Энэ авгай зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав уу?
    66.181.177.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-16 06:39:39
    Цогзолмаа гишүүн үнэнг ярьж байжээ?! Ер нь овоо гишүүн юм байгааншдээ?!
    210.160.217.69
    Мэдэгдсэн Хариулах
    • Ganga 2019-12-17 06:27:04
      Хэц.Үхсэн хойшоо.
      202.126.89.102
      Мэдэгдсэн Хариулах
    • Нд 2019-12-16 07:44:50
      Хуцна биз ёстой
      66.181.161.73
      Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-16 05:01:28
    угаараар утмаар байна. бүгд энийг хүснэ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2019-12-16 04:34:20
    Бид нар золиос болонч гэх шиг төриин нэр барьсан ард түмэниии хөрөнгиин хулгаач бөгс долооогчид гэж том нь иимэрхүүүдүүүү
    202.9.46.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-16 02:42:15
    Evtei baival saihandaa daanch tiim uhaan alga boljee argagvi l MAN hvchtei uchraas hoorond ni hagaralduulj j sanaa ni amrah bololtoi
    66.181.184.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭНХБОЛД 2019-12-16 02:30:58
    АНИА ГУЦААРАЙ ... ГАРААСАА КӨТЛҮҮЛСЭН Ч ГЭХ ШИГ
    202.179.24.143
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-12-16 02:12:02
    tar tar tarahiig l husej bn ta nar 20 ond gorid bas luivaraa hiij garahgui bol hench songogdohgui
    202.9.46.79
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2019-12-16 00:59:03
    эргүү хошного
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах