Н.Номтойбаяр, Б.Махбал нарын хэрэг буцаж, Г.Дэнзэн хариуцлагаас мултрав

Өнгөрөгч баасан гаригт олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг шүүх хурал боллоо.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,  ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэрэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн албан тушаалын хэрэг, Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн шүүх хурал болсон юм.  Хэргүүдийг хэрхэн  шийдвэрлэсэн тухай тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шүүв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоёр үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.  Өнгөрсөн пүрэв гаригт тэрээр мэдэгдэл хийж, өөрийгөө гэм буруугүй хэмээн зарим баримтыг үзүүлсэн байдаг. Мөн энэ үеэрээ АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж эхэлсэн тухай мэдэгдэж байв. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг  яллагдагчаар татсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт түүнийг шүүх хурал боллоо.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор өөрийнх нь туслах Т.Есөнтөмөр, зөвлөх Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хилийн хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг прокуророос ирүүлээд байсан юм. Энэхүү гомдлыг шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн биеэр оролцжээ. Тэрээр энэ үеэр “Нэг зүйлийг онцлоход Г.Батхүү агсны хэрэгтэй  холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагаас намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй  гэж үзсэн. Талархаж байна” гэлээ. Ийнхүү түүнтэй холбогдох хэргийг прокурорт буцаагаад байна.

Б.Махбал “Би ч хохирогч” хэмээн мэдүүлжээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүнээс нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.  Мөн Б.Махбал “Би ч гэсэн хохирогч.  Гомбосүрэн манай гэр бүлийг доромжилсон” хэмээн мэдүүлэг өгч эхэлсэн тухай зарим эх сурвалжууд онцолж байна.  Хэргийг эргэн сануулахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ.

Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн. Тодруулбал, эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Г.Дэнзэнд 3.6 жил ногдуулахаар шийдвэрлэсэн билээ.  Харин өнгөрсөн баасан гаригт түүний давж заалдсан гомдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-21 04:55:16
    Өө болж болж одоо хар жагсаалтандаа орвол таарна
  • иргэн 2019-12-17 06:35:09
    Монголд том дарга нар болон их хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямарч хаиуцлага хүлээдэггүй хэрэг замхраад юм уу, хүчингүй болоод өнгөрдөг болсон шүү дээ???
    59.153.113.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-16 12:19:52
    Алуурчиныг хөөн хэлэлцэх хугацаагаар суллах гэж байгаа юм байхдаа
  • irgen 2019-12-16 03:08:39
    altanhuyagin denizen gen neg baliar ym, amni salia ni arilaagyi bain ulsin mungu idehdee bol garguun. Ene muusain sdaanuud tengerin gesgeel hyrtene dee
  • ЖОНХУУ 2019-12-16 01:33:09
    ЖОНХУУ агаа нь Номтойбаяр, Махбал хоёрынхоо хэргийг жонхууруулж замхруулнаа.
  • As always 2019-12-16 00:47:47
    Herguud zamharnaa gej....