Д.Сарангэрэл сайд аа, найман хүүхэд ээжүүдтэйгээ 16-уулаа нэг өрөөнд эмчилгээ хийлгэж байна
 

Хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Жилийн жилд энэ үед дүүргийн эмнэлгүүдийн ачааллаа дийлэхгүйд хүрдэг. Өнөө жил ч энэ байдал үргэлжилж байна. 

Тухайлбал, БЗД-ийн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй байгаагаас ихэнх хүүхдүүдэд антибиотик эмчилгээ бичиж өгөн буцааж байна. Өөр сонголт байхгүй гэдгийг эмч нар нь учирлаж байна.  

БЗД-ийн эмнэлгийн үүдээр ороход л хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг эхчүүдийн урт дараалал үүсчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасаг  эхний ээлжинд үзүүлэхээр ирсэн хүүхдүүдээ бүртгэж, цааш нэвтэрч, эмчид үзүүлэх дарааллыг нь өгдөг. Улмаар эмч тухайн хүүхдийн нэр дуудтал үүдэнд дарааллаа хүлээн сууна. Энэ зуур халуундаа тамирдаж ядарсан, уйлагнасан хүүхдүүдийг харахад зүрх зүсэм төрх. 

Нэг настай Амин-Эрдэнэ ээж: Манай хүүхэд хоёр хоног халуурч байна. Өнөөдөр ирж үзүүлээд хэвтүүлж эмчлүүлэх санаа байсан ч хатгаа болоогүй учир нь антибиотикийг нь сольж өглөө. Эмнэлэг ачаалал ихтэй байгаа учраас хөнгөн ханиадтай хүүхдүүдийг хүлээж авахгүй байгаа юм байна. 

Зургаан настай Өнөболдыг ээж: Промлид бичүүлж авлаа. Тарьсантай тэнцэх хэмжээний үйлчилгээтэй хүчтэй антибиотик шүү дээ. Гэхдээ энэ хоолой барьж халуурч байгаа ханиаданд ийм хүчтэй антибиотик өгөхөөс өөр аргагүй гэнэ. Дотор нэг өрөөнд найман хүүхэд хэвтүүлэн эмчилж байгаа. Маш ачаалалтай байгаа учраас миний хүү шиг оноштой ирж байгаа хүүхдүүдийг антибиотик бичиж өгөөд буцааж байна. 

Хоёр настай Анарын ээж: Энэ ханиад антибиотик уугаад ч намдахгүй байна. Хүүхэд маань сульдаад ядраад хоолондоо дургүй болчихлоо. Ингэж их антибиотик өгч байгаа юм чинь аргагүй биз дээ. Гэсэн ч өөр арга байхгүй. Эмнэлэг ачаалал ихтэй учраас эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээгээ гэрээрээ хийх л сонголттой байна. 

Долоон настай Мишээлийн ээж: Охин маань гурван хоёр хоногийн өмнөөс халуурч эхэлсэн ингээд дүүргийн эмнэлэг үзүүлтэл хоолой нь идээлсэн байна гээд флемоксинбичиж өгсөн. Энэ эмээ уусан ч дээрдээгүй. Халуун нь 39, 40 хүрээд лаанд ч сайн буухгүй байсан л даа. Тэгээд дахиад ирсэн антибиотикийг нь солиод фромилид бичиж өглөө. Хатгаа аваагүй болохоор энэ эмэндээ намдана гэнэ. Бас бүүр ориг л биш бол үйлдвэрийн аарц чацаргана өгч болохгүй юм байна. Чихэр ихтэй учраас бүр их ханиалгуулж байгаам шиг санагдсан.

Яаралтай түргэн тусламжийн тасагт үзлэг хийж буй эмчийн зүгээс хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй байгаагаас насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлдэг тасагт зарим хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлж байгааг хэлж байлаа. Мөн нэг өрөөнд найман хүүхэд асран хамгаалагчтайгаа хэвтэн эмчилгээ хийлгэж байгааг хэлж байв. Эмнэлгийн зүгээс хатгаа болж хүндрээгүй халуурсан гэх оноштой хүүхдүүдэд гэрээр эмчилгээ бичиж буцааж байгаа аж.

Ханиад томууны дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Жилийн жилд энэ өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа дийлэхгүй дүр зураг үргэлжилдэг. Д.Сарангэрэл сайдын үед ч энэ байдал дээрдсэнгүй. Хүүхдүүд амьсгалахад хүндрэлтэй агааргүй орчинд эмнэлгийг тусламж үйлчилгээг авахын тулд урт дараалал үүссэн байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танд сануулах нь илүүц биз.


О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2019-12-18 08:20:06
    Bi gadagsh ajilaar yvahdaa 1 umgar uruund 1 oron deer 2laa davharlaad hetej boldog ym . ta nar tiim tom uruund yagaad bolohgui gej?
  • зочин 2019-12-16 06:03:07
    НЭМГын дарга Төмөрбаатар ажлаа хийж байна уу, Хариуцлагагүйн улмаас Эх эндэж, тэмбүүтэй хүүхэд төрж бна, таг чиг,
  • Яяя 2019-12-16 03:23:39
    Энэ хогын эвхдэг ороо солиорой. Үнэн там. Унтана гэж байхгүй зүгээр л зовлон. Хүүхэд асарч байгаа хүн ч гэсэн амрах эрхтэй ш дээ
  • Бат 2019-12-16 01:50:37
    Сарангэрэл яахсан билээ нөгөө зах зээл эрэлт хэрэгцээ эмнэлгийн төлбөрийн асуудал л шийднэ шүү дээ үнэгүй чанаргүй энэ байдал олон барилга бариад ч нэмэргүй