Б.Амархүүг суллах шийдвэр гаргав
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 Магадлалын үндэслэл Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:

-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн

-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй

-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй

-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна. Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амархүү бол шаналж яваа хүн 2019-12-19 13:36:17
    Та нар Амархүү ямар учраас хар тамхи татсан шалтгааныг нь мэдэхгүй байж яаж ингэж муулдаг байнаа. Угийн татдаг, зардаг хүн бишээ. Зүгээр л буруу зүйл хайртай хү...
  •  2019-12-19 02:46:09
    оройтоогүй дээрээ энийг цааш харуулаа.
    • Амархүү бол шаналж яваа хүн 2019-12-19 13:36:48
      Та нар Амархүү ямар учраас хар тамхи татсан шалтгааныг нь мэдэхгүй байж яаж ингэж муулдаг байнаа. Угийн татдаг, зардаг хүн бишээ. Зүгээр л буруу зүйл хайртай хү...
  • зочин 2019-12-18 03:36:16
    Илтээр МУ хууль уландаа гишгэж зөрчичхөөд одоо болохоор нөгөө шинэ хонгилоор гүйж бна,ингэж хуулиа завхруулаад бвл хүүхэд залуус тань зөв ҮЛГЭРЛЭЛ гэж ойлгох у?...
  • зочин 2019-12-18 00:37:03
    наад шүүх цагдаа нар чинь зориуд дутуу хийж ял завшуулж байгаа юм биш үү
  • ashgui dee 2019-12-17 18:20:56
    Amarkhuu dahij iim um hiihgui baikh aa, yamar ch baisan suuri humuujil saitai, bolovson sain zaluu, ner hundee ingej demii umand oroozolduulakh hereggui baikh
  • Зочин 2019-12-17 12:37:07
    Энэ бас л шуух цагдаа ямар байгааг харуулаж байна арай л одоо бур гэмгуй дутуу шалгасан байна гэнэ дээ
  • Зочин 2019-12-17 11:52:05
    Дүр эсгэсэн сайхан залуу байгаад байдаг яс юман дээрээ биш л байхгүй юудаа, олны итгэлийг даах хэрэгтэй амархүү минь
  • ZOCHIN  2019-12-17 10:59:03
    MONGOLCHUUD AMARHUUG BOL SONSDOG HUNDELDEGSHDEE.....HARIN HAR TAMHIIG BOL UZEN YDDAGSHDEE...SONGOLTOO HIINE BIZDEE ZALUU HUN...
  • зочин 2019-12-17 10:11:17
    Энгийн иргэн байсан бол яах байсан бэ. Хууль тэгш үйлчлэх хэрэгтэй шүүдээ. Хэнийг нь суллаад хэнийг нь хориод байна.
  • zochin 2019-12-17 08:30:50
    AMARHUU CHI MONGOLOOS ZAILAARAI.
  • zochin 2019-12-17 08:23:22
    yu vee horih heregtei sh dee ard tumnii huuhediig horduulj bsan maliig sulaldag shuuheer yah bee dee
  • яана даа 2019-12-17 08:14:04
    энэ авлигад идэгдсэн шүүгч нарыг яана даа. ИЙМ шүүгчтэй хар тамхитай тэмцэх хэрэг алга.
  • Heleh ch ug alga daa Ta nart Huuliinhaan 2019-12-17 08:14:04
    yu geed tolgoi erguuleed baigaa Durakuud we ! Ene huuliinhan gej estoi neg ... heleh ch ug oldohgui yum !!!