Сергей Скрипаль ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзав

ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юля нар Лондон дахь Оросын Элчин сайдын төлөөлөгчидтэй уулзахыг хүсээгүй тухай Москвад суугаа Их Британийн Элчин сайд Лори Бристоу мэдэгджээ. 

Одоогоор Сергей Скрипаль хаана амьдардаг тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Их Британийн эрх баригчдын зүгээс зөвхөн найдвартай газар  байгаа гэж мэдээлсэн бөгөөд ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавьсан хүсэлт, мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Элчин сайд Лори Бристоу “Эжо Москвы” радиогийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Бид Сергей Скрипалийн гэр бүлд  ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтны тавьсан хүсэлтийг уламжилсан. Харин тэд төлөөлөгчидтэй уулзахгүй гэсэн. Энэ бол тэдний сонголт” гэж ярьжээ. Түүнээс гадна аав,охин хоёр амьд байгаа. Юля саяхан нэг сонинд ярилцлага өгсөн болохыг сануулсан байна. Лори Бристоугийн хэлснээр “Сергей Скрипаль хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзахгүй байх шийдвэрийг гаргасан. Тэд эрх чөлөөтэй хүмүүс. Бидний үүрэг бол тэднийг хамгаалах зорилготой” гэв. Москва, Лондонгийн харилцаа тагнуулч асан Сергей Скрипальтай холбоотой хэргийн улмаас  өнгөрсөн жилийн  гуравдугаар сараас муудсан юм. Сергей Скрипаль 1990 онд Их Британийн тагнуулын нууц албанд орсон бөгөөд  Лондонд суурьшсан. Харин өнгөрсөн жилийн гуравдугаар сарын эхээр охин Юлятайгаа  Их Британийн Сольсбери хотод хордож ухаангүй байдалтай олдсон билээ. Үүнийг нь Лондон саармагжуулах үйлчилгээтэй бодисоор хордуулах гэж оролдсон байна гэж үзсэн.  Гэвч  Москва Лондон энэ хэрэгт буруутгаж байгааг нь  гүтгэлэг гэж үзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар ОХУ-ын Гадаад харилцааны яаманд энэ хэргийн ул мөрийг нотлохын тулд мөрдөх ажиллагаанд хамтран ажиллах боломж олгохыг шаардсан10 гаруй дипломат мэдэгдэл илгээсэн аж. Сергей Скрипальтай холбоотой энэ хэргийн улмаас хоёр орны харилцааны түвшин мэдэгдэхүйц дордсон юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.