Цус харвалтаас зугтаж болно
Сvvлийн vед тархины цус харвалт улам бvр нэмэгдэж энэ нь насны хувьд залуужиж буй тухай яригдах болсон. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд жил бvр 15 сая хvн тархины харвалтаар євчилж байгаагаас таван сая нь нас барж, vлдсэн 10 сая нь тахир дутуу болдог гэсэн байдаг. Энэ євчлєл ОХУ-д 1000 хvн тутамд 2.5-3, Их Британид 1.5-3 хэмээн задалсан байдаг. Харин манай улсын 100 мянган хvн амын дунд 290 хvн цус харваж, тэдгээрээс 49 нь нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь манай улс цус харвалтын єндєр євчлєлтэй орны тоонд хамаарч байгааг харуулж буй хэрэг.

Цус харвах гэж юу вэ

Цус харвах гэдэг нь тархины цусан хангамж цочмог хямарч vvссэн голомтод шинж тэмдгvvд 24 цагаас дээш хугацаанд vргэлжлэн vлдэхийг тархины харвалт гэдэг. Гэхдээ харвалт нь дотроо аалзавч доорх болон тархины эдийн бас гэмтлийн шалтгаантай цус харвалт, тархины цус хомсдох vеийнх гээд олон янз байдаг. Цус харвалт нь хоёр янзаар явагддаг. Нэгдvгээрт судасны хана нимгэрсэн хэсгээр цусны даралтын ачаалал даалгvйгээр бvрэн бvтэн байдал нь алдагдаж, тархины эд, бvрхvvлийн завсар руу цус орно. Хоёрдугаарт, судасны хана бvтэн боловч нэвчимхий чанар ихэссэнээс цус тархины эд рvv нэвчиж харвадаг. Тархины судасны эмгэг болох тархины цусны эргэлтийн цочмог хямрал харвалт сvvлийн жилvvдэд эрс нэмэгдэж хєдєлмєрийн чадварыг эрт алдагдуулж байна. Тархины цус харвалт нь ихэвчлэн тархины судас хагарах замаар тархины эдийн дотор болон бvрхvvлийн завсар, ховдлын хєндийд цус харван орох эмнэлзvйн хэлбэрvvдээр явагддаг маш хvнд эмгэг.

Хорт зуршлаас татгалзаж, амьдралын хэв маягаа єєрчил

Ихэнх хvн даралт хэлбэх нь цус харвахад нєлєєлдєг гэж vздэг ч энэ нь ердєє єчvvхэн хvчин зvйлд тооцогддог. Цус харвахад нєлєєлдєг эрсдэлт хvчин зvйлс гэж бий. Vvнийг шинжлэх ухааных нь хувьд хянаж болох, боломжгvй гэж ангилдаг. Хянах боломжгvйд тухайн хvний удамшлын шалтгаан ордог. Тухайн хvн нэгэнт л даралт ихсэх хандлагатай бол тvvнийг хянах боломжгvй. Мєн гэр бvлийнх нь эмэгтэйчvvд илvv євчлєх хандлагатай бол тэр удамшлын хvчин зvйл єєрчлєгдєхгvй.

Харин хянаж болох буюу удамшлын шинжгvй тохиолдолд хувь хvнээс бvх зvйл шалтгаална. Vvнд артерийн даралт ихсэх, зvрхний эмгэг тvvний хэм єєрчлєлт, хэм алдагдалт, шигдээс, хавхлагын эмгэг, зvрхний гажиг, хиймэл хавхлага, судасны цvлхэн, артер, венийн гажиг, чихрийн шижин гэх мэт багтдаг бєгєєд архи уух, тамхи татах зэрэг хорт зуршлууд орно. Эдгээрээс татгалзаж чадвал цус харвах євчнєєс єєрийгєє сэргийлэхболомжтой.

Мєн гурван “Х” зарчим гэж байдаг. Хоолны дэглэм, хєдєлгєєнийг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзах нь ганц цус харвалтаас бус бvхий л євчнєєс урьдчилан сэргийлж чадна. Суугаа ажил хийдэг хvн автобусаас нэг буудлын ємнє буугаад алхвал идэвхтэй хєдєлгєєн болдог. Энэ мэтчилэн хvн єдєрт єєртєє нэг цаг л зарцуулж, эрvvл мэнддээ анхаарах хэрэгтэй ажээ.

Цус харвасныг мэдэх боломжтой

Євчний эмнэлзvй мэдрэлийн хам шинжийн илрэл нь тархины ямар бvтэц гэмтсэнээс, голомтын хэмжээнээс, хурсан цусыг тойрсон эдийн дарагдал, vйл алдагдлын байдлаас, гавлын дотоод даралт ихсэлтийн зэргээс ховлол аалзавч доорх хєндий рvv цус цоорч орсон эсэхээс хамаарна. Євчин єдрийн болон оройн цагаар тархины ерєнхий болон голомтот шинжvvд гэнэт vvсч богино хугацаанд хvндэрдэг. Євчтєний гадаад байдал нvдээ аньсан, нvvр царай нь баргар хvрэн, арьс улайж, хєлєрсєн байдаг. Толгой гэнэт хvчтэй євдєж огиж, бєєлжих, ухаан алдаж, амьсгал нь олширдог байна. Мєн эмч нар vзлэг хийн урьдчилсан байдлаар оношоо тавиад бvх шинжилгээг бvрдvvлнэ. Компьютер томограф, нугасны ус, тархины судасны бичлэг, тархины бичлэг, нvдний ус, зvрхний бичлэг, цусны ерєнхий болон биохимийн шинжилгээ хийж оношоо бvрэн тавьдаг.

Тvvнчлэн зарим хvн цус харвалт явагдсан тохиололд хєдєлгєж болохгvй гэж ярьдаг. Гэхдээ иргэд эмч ирэхээс ємнє хамт байгаа хvмvvсээ тайван байлгаад тухайн хvний амьсгалах замыг чєлєєлж, дэргvй хэвтvvлэн аманд нь байгаа гадны биет болон хиймэл шvдийг авч амьсгалын замыг чєлєєтэй байлгах нь чухал гэнэ. Ингээд хугацаа алдалгvйгээр аль ойр байгаа эмнэлэгт хандах хэрэгтэй.

Эдгэрэлт буюу хагалгаа хийлгэх

Эдгэрэлт нь цус харвалтын байдлаас шалтгаална. Тархины гол бvтцийг хамраагvй, бага хэмжээний жижиг цус харвалт бол бvрэн эдгэрдэг. Харин цус харвалтын хэмжээ том, гол бvтцvvдийг хамарсан, саа саажилт гvнзгий илэрсэн тохиолдолд эдгэрэлт удаан, цаашдаа тахир дутуу болдог аюултай.

Мєн євчтєнд тархины судасны цvлхэн, гадагш байрлалтай цусан хураас, бага тархины цус харвалт тархины баганан хэсгийг дарсан, бєглєрєлт vvсч байгааг нь тогтоосон тохиолдолд мэс заслын эмчилгээг хийж болно.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-12-22 04:24:27
    Цус харвалтын талаар олон эх сурвалжуудаас (ялангуяа гадаадын) уншиж сайн судалж байж бичээрэй
  • ЗӨВ ХООЛОЛ,САЙН АМАР, 2019-12-21 13:01:39
    Удамшлын даралт ихсэх өвчин гэж байдаггүй юм шүү, ,таньдаг эмч бас намайг удамшил л гэж байсан,шал худал,Харин даралтны эмийг байнга битгий уу,зөвхөн ихэсвэл уу...
  • Бат 2019-12-20 01:58:19
    Даралт ихсэх цус харвах гэдэг бол ёстой сүүлийн 80 аад жилд ихэссэн монгол зашлаа мартснаас л үүссэн өвчин шүү дээ