Газпром төлбөр төлөх нь бүгдэд ашигтай гэв

Стокогольм хотын Арбитрын шүүхийн шийдвэрээр ОХУ-ын байгалийн хийн “Газпром” компани 2900 сая гаруй ам.доллар Украины “Нафтогаз” компанид төлөхөөр болжээ. Энэ нь бүгдэд ашигтай гэж ОХУ-ын дэд сайд Дмитрий Козак мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ нь хоёр талаас харилцан зөвшөөрсөн шийдвэр бөгөөд Европын хэрэглэгчдэд хүртэл ашигтай” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин түүнээс ОХУ-ын байгалийн хийг Украинд шууд нийлүүлэх талаар асуухад шинэ жилийн дараа энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэв. Мөн “Газпром” компанид Украинтай шинэ маргаанаас зайлсхийх боломж олгох механизмын талаар Дмитрий Козак “Энэ нь байгалийн хий дамжуулах үнэ, хууль тогтоомжийн зүгээс  үзвэл “Нафтогаз” компани одоо Киевтэй Украины байгалийн хий тээвэрлэлтийн системийн ажиллагаа болон асуудалтай холбоотой сэдвүүдийг шийдвэрлэхээс хамаарна” гэж мэдэгджээ. Түүнээс гадна дэд сайд Украинаар дамжуулан ОХУ-ын байгалийн хий тээвэрлэлтийн хугацааг сунгах талаар 2024 онд хэлэлцэх боломж байгааг дурдсан байна. Ингэснээр шуугиан, нэхэмжлэлээс зайлсхийж болох боломжтойгоос гадна талууд өгсөн амлалтаа биелүүлж чадна гэв. Харин байгалийн хийг дамжуулах үнийг он дуусахаас өмнө тодорхойлно. Түүнчлэн Украины хуульд нийцүүлнэ гэж хэлсэн байна. Мөн дэд сайд Дмитрий Козак евро бондтой холбоотой хэргийн хүрээнд Украины ОХУ-д төлөх ёстой  гурван тэрбум ам.долларын өрийн талаар энэ нь төрд төлөх ор болохыг онцоллоо. Түүнээс гадна энэ асуудал нь байгалийн хий дамжуулахтай ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн байна. Европын холбоо, ОХУ, Украин энэ сарын 20-нд Минск хотод өндөрлөсөн гурван талт уулзалтын үеэр байгалийн хий хангамжийн талаар хэлэлцжээ. Уулзалтын төгсгөлд гарын үсэг протоколын дагуу ОХУ, Украин  ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байгалийн хийн дамжуулах таван жилийн хугацаатай шинэ гэрээнд гарын үсэг зурах аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.