Уул уурхайн салбарын ирэх таван жилийн даалгавар

Уул уурхайн салбарын олборлолт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх байр сууриа бага багаар алдсаар байна. Өнгөрсөн онд ДНБ-ий 21.8 хувийг эзэлж байсан энэ салбар энэ онд 19.9 хувь болж буурсан. Тэгвэл явсаар 2025 онд 16.1 хувь болж багасах тооцоолол гарчээ. Зөвхөн уул уурхайн салбар, байгалийн баялгийг шүтэлгүй бусад салбарыг жигд хөгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилттой энэ нь уялдаж байгаа юм. Гэхдээ энэ салбар Монгол Улсын тэргүүлэх салбарын үүргээ тийм ч амар алдахгүй. Энэ оны эхний 11 сарын байдлаар энэ салбараас улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1.1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум , алт 112.5 тэрбум, цайр  65.2 тэрбум, төмөр 24.5 тэрбум, жонш 29.9 тэрбум, бусад 69.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаснаар манай улс 2030 он гэхэд гол нэр төрлийн шатахууны хэрэгцээний 70 хувийг “Евро 5” стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангадаг болсон байна . Зэс хайлуулах, алт цэвэршүүлэх, улмаар газрын тос, байгалийн хий, занар, нүүрс боловсруулах, химийн бүтээгдэхүүн болон бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жилд 100 мянган тонн ган туйван, барилгын болон төмөр замын металл хийц үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулна зэрэг зорилтууд тусгагдсан.

Тогтвортой хөгжлийн бодлогодоо тодорхойлсон энэ амлалтуудыг биелүүлэхийн тулд ирэх таван жил тун завгүй ажилахаар байгаа.

Хүлээж буй томоохон төслүүдийг дурдвал,

-Оюу толгойн далд уурхайг 2023 оноос ашиглалтад оруулах,

-2020 оноос Таван толгойн нүүрсний ордын дэд бүтцийн төслүүд, түүний дотор “Таван толгой Гашуун сухайт чиглэлийн авто ба төмөр зам”,

– “Таван толгой-Сайншанд чиглэлийн төмөр зам”,

– “Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр зам”,

– “Таван толгой-ХангиМандал чиглэлийн авто болон төмөр зам”,

– “Таван толгойн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станц”,

-“Нүүрс угаах, түүнээс нийлэг байгалийн хий гаргах, кокс үйлдвэрлэх” төсөл

-“Алтан ширээд 1.5 сая тонн газрын тос боловсруулах” төсөл,

– “Гацууртын алтны ордыг ашиглах” төсөл,

-“Цагаан суваргын зэс молибдений баяжуулах үйлдвэр барих” төсөл,

-“Дархан, Сэлэнгийн хар төмөрлөгийн цогцолбор байгуулах” төсөл,

-“Багануурын үйлдвэр технологийн парк байгуулах” төсөл,

-“Зэсийн баяжмал боловсруулах” зэрэг байгаа юм.

-Улирч буй 2019 оны байдлаас дүгнэхэд уул уурхайн салбараас эдийн засагт оруулж байгаа өгөөжийн тал хувийг нүүрс дангаараа эзэлж байна. Нүүрсний экспорт улам бүр эгзэгтэй, төвөгтэй, эрсдэлтэй болж байгаа энэ үед түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох, бусад төрлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс дээр дурдсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадвал улсын эдийн засагт санаа зоволтгүй болно. Үндэсний хөгжлийн газраас боловсруулж гаргасан “Монгол Улсын дунд хугацааны /2018-2025/ хөгжлийн хүрээ” тайланд дээрх төслүүдийг амжилттай болон эрсдэлтэй аль алинаар нь төсөөлөн уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээг тооцоолсон байгаа юм. Үүнээс харахад 2025 онд муу, сайн аль ч хувилбараар бодсон уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэл багагүй хэмжээгээр өсөх ирээдүй харагдаж байна.

Уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэлийн төсөөлөл /тэрбум төгрөг/

 

Эх сурвалж: ҮХГ, Монгол Улсын дунд хугацааны /2018-2025/ хөгжлийн хүрээ тайлан

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Төгс
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайн 2019-12-24 16:17:35
    Хэзээнээс янагши геологи уул уурхайд адгийн тэнэгууд л суралцаж тегсемер аяддаг байсан. Бас 5 жил гэчихэж, хеерхийдее. Засдаг тер нь 4 шиг санагдана .
    202.9.40.3
    Мэдэгдсэн Хариулах