Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг прокурорт шилжүүллээ
 А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүхээс өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн байна. 

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-12-24 11:31:56
    Шүүгчидэд талархаж байнаа?! Доржзодов үнэ хүргэх зорилгоор ийм төсөл загвар хийчихээд бүтэхгүй болохоор нь АН-д пиар болгон тарааж хонзогнож тэдний ивээлд орсон...
    202.126.89.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-12-24 07:43:37
    ШҮҮГЧ НАР УХААЛАГЖИЖ МУНДАГ БОЛЖ БАЙНА ДАА ,,,,ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ ,,,,,ГЭХЭЭР ЗАХИАЛАГЧТАЙГАА УЧРАА САЙН ОЛ ГЭСЭНТЭЙ САНАА НЭГ САНАГДАВ ,,,ха,ха,ха
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-24 06:23:25
    Одоо ч дандаа хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авч байгаа л даа бидний сонгох нөхцөл бүрэн тогтоогүй
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах