Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-12-26 23:15:54
    Арай л юм биш үү. Өвөл яаж халааж үйлчлэхээ тооцсон юмуу. Дараа нь бас халаах төхөөрөмж тавьна гээд л мөнгө зарна даа. Үр дүнгүй юм сэтгэхдээ гаргууд шүү
  • Zochin 2019-12-25 17:45:06
    гадаадынхнаас техникийн зөвлөгөө авахгүй бол брт автобус нарийхан зам дээр явуулавал үр ашиггүй
  • Зочин 2019-12-25 17:32:15
    Цахилгаан соронзон тээвэр нь боломжын олон эерэг үр дагавар авчирч магадгүй
  • Zochin 2019-12-25 16:20:24
    агаарын такси
  • durakuud 2019-12-25 14:15:21
    Demii or shirend orj baihaar metro baiguulaach huiten uliraltai mongold tohirno.Demii aahar shaahar yumand mongo suitgeed.
  • Тэнэг шийдэл!!! 2019-12-25 11:08:11
    Ийм нийтийн тээвэртэй улс гэж бх уу? Ёстой олон газраар явж үзсэн, үзээгүй юм бна!!! Уулархаг нутагтай гадаадын хотуудад ууланд гарахад л ийм тээвэр байдаг!!!
  • Шаана биз 2019-12-25 09:12:28
    ХАХАХА