Сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгт туулах чадвар сайтай автомашинаар түгээлт хийж байна

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болсон байна. Тиймээс түлшээ гэрт хүргэх  боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gggg 2019-12-26 09:23:45
    Хүмүүст авах хэмжээгээр нэг удаа бөөнд өгчихвөл, настай хүмүүс байнга яваад бж чадахгүй байгаа.
    103.141.250.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2019-12-26 07:52:33
    Ажил асуудалд монголчууд энгэж ханддаг болхоор л хөгжихгүй байгаа
    202.9.46.202
    Мэдэгдсэн Хариулах
  • DAmdin 2019-12-26 03:01:48
    Namar ton tonoor ni og tegbel naadah chin shiidegdene.
    66.181.161.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ogi 2019-12-26 02:55:01
    tulsh hureltsehgui baina .nemj olgoochee. holdoj uhlee.
    66.181.161.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-26 00:48:53
    Ёстой тэнэгтэж өгөх юм аа 1км-д 1 литр бензин хэрэглэдэг машинаар 2 уут түлш айлд хүргэнэ гэнээ ёстой ОУ хэмжээний ёоёотой онигоо байнаа
    202.9.46.202
    Мэдэгдсэн Хариулах