Обама шүүмжлэлд өртөв
АНУ-ын тэнгисийн цэргийн Ерөнхийлөгчийн хэрэглээний “Marine one” нисдэг тэрэгнээс Ерөнхийлөгч Обамаг буух үед хоёр байлдагч түүнийг угтан авчээ. Гэтэл Обама кофе барьсан гараараа ёсолсон болоод өнгөрөөд явсан нь сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртөх болов. Тэд твиттерээрээ дамжуулан албан ёсоор мэндчилэх ёстой байтал үл тоосон аястай байсан хэмээн буруушааж байгаа аж. АНУ-ын Нью- Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын 69 дүгээр чуулга уулзалтад тус улсын Ерөнхийлөгч Обама тэргүүтэй 120 гаруй орны төр, Засгийн тэргүүнүүд оролцож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор цагаан ордон Ерөнхийлөгчийн Нью-Йорк хотноо газардаж буй дүрс бичлэгийг цахим хуудастаа тавьжээ.
 
Улмаар Ерөнхийлөгчийн биеэ авч яваа байдал сөрөг хүчний Бүгд Найрамдах намын үндэсний хорооныхны эгдүүцлийг төрүүлсэн байна. Нисдэг тэрэгнээсээ бууж буй Ерөнхийлөгч тэнгисийн цэргийнхэнтэй мэндчилэх ёс АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рейганы үеэс дадал болон тогтжээ. Гэтэл Обама зөвхөн энэ удаа ч биш, өнгөрсөн жилийн хавар ч гэсэн нисдэг тэрэгнээс буух үедээ тэнгисийн цэргийн байлдагчдад ёслоогүй гэнэ. Өмнө нь экс Ерөнхийлөгч Жорж Буш 2001 онд нохой тэвэрсэн байдалтайгаар нэлээд эвгүй ёсолж байсан удаатай аж. АНУ- ын тэнгисийн цэргийн зааварчилгаагаар бол дээд албаны хүн доод тушаалтандаа талархал илэрхийлэх утгаар мэндчилэх ёстой байдаг ч, хоёр гартаа юм барьж буй тохиолдол болон яаралтай үед энэ заалт хамаарахгүй гэсэн байдаг юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.