Д.Тогтохсүрэн: Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхгүй гэсэн бодлогоо Байнгын хороод, чуулган дээр авч гараарай

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Ж.Мөнхбат: Мөнхбатын ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ

…УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Тэгэхээр ингэе, түрүүнд Мөнхбат дарга бид нар ярилцсан. Сая Мөнхбат, Оюунхорол, Бямбацогт, Цогзолмаа нарын гишүүд улс төрийн нөхцөл байдлынхаа талаар бүлэг дээрээ ярья гэсэн тодорхой санал хэлж байна. Тэгэхээр бид түрүүнд ярилцаад өмнө нь байгуулаад үр дүнд хүрээгүй зөвшилцлийн ажлын хэсгийг шинээр байгуулъя гэж байгаа. Энэ хурлын дараа ярьж байгаад хоёр талаасаа тодорхой тооны хүмүүс гарч, зөвшилцлийн ажлын хэсгийг шинэчилж байгуулаад нөхцөл байдлаа, ирээдүйн юмнуудаа ярина. Тэгээд ойрын үед, өнөө маргаашгүй, цаад тал нь нэг дэх өдрөөс хэтрэхгүйгээр улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаа ярина. Нэлээн сайн ярих шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа шүү. Та нарын сая ярьж байгаа асуудалтай холбогдуулаад ийм чиглэл гарч байгаа шүү.

Одоо ингээд хэлэлцэж байгаа асуудлаа шийдээд явчихъя. Бөөнд нь, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжье гэдгээр санал хураачихъя. Санал хураалтад 39 гишүүн оролцож, 37 буюу 94.9 хувь нь дэмжсэн байна. Ингээд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхгүй гэдгийг дэмжсэн учраас Байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр манайхан энэ бодлогоо авч гарна гэж бодож байна” гэв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ооо 2019-12-27 12:22:12
    Ёстой арчаагүй аргаа барж алаа майжсан амьд шарилууд Энэ буүаруудыг бүү сонго үхэрүүдээ
  • irgen 2019-12-27 11:49:13
    luivarchid ichivgeter 20 ond ta nar buged gudsmjind garnaa muu hogiin hulgaich luivarchid buged zail 3 tanai namin nas bolson sonoh hugatsaa nas chin bolson sh...
  •  2019-12-27 03:46:18
    Тангаргаасаа няцсан тул цаазалбал таарна. 1сарын 1-нд цаазалая
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-26 13:08:51
    Эд нар ард тумнийг их доромжилж байна даа одоо 2020 онд та нарыг дахин сонгохгуй шуу дээ татвар нэмэхгуй гээд нэмдэг хулгай хийж зээл хуугуй монго авдаг шуу
  • zochin 2019-12-26 11:04:06
    Archaagui muusain lalaruudiig bugdiin buudah ymsan.tegvel hand daragdana sht.
  • иргэн 2019-12-26 08:27:12
    Хулгайчид хулгайчаа хамгаалах нь аргагүй
  • ард 2019-12-26 03:58:02
    Хулгайчидаа илт хамгаалж байгаа ИХ юун шударга ёс, ард түмний эрх ашиг, өргөсөн тангарга, өргөж байхдаа ард түмнээ доромжилж байсан байна.
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бавуу 2019-12-26 02:36:15
    Улсын эрх ашгийг 2-рт тавиад, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдагаа ил тод илэрхийлээд байх юм
  • ? 2019-12-26 02:35:45
    УИХ эрүүгийн гэмт хэрэгтнийг орогнуулдаг газар болжээ!!! Илтэд гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүмүүсийг ийнхүү улайм цайм хамгаалдаг МАН-г яах вэ, та минь ээ???
  •  2019-12-26 02:00:20
    ИХ гишүүн байж ямар гудамжны яриатай хар шаар бэ. бололвсролгүй голио байх чинь
  • Бат 2019-12-26 01:10:10
    Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн шинэ намаа сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин эрхмүүд хянана хөдөлгөхгүй энгээд...