Авлигын хэргээр баривчиллаа
Японы Засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан либерал намын гишүүнийг авлигын хэргээр баривчилсан гэж "NHK" телевиз мэдээлсэн байна.

Энэ хэрэгт парламентын гишүүн 48 настай Цукаса Акимотог сэжиглэж байгаа аж. Гэхдээ тэрээр БНХАУ-ын нэг компанид Хоккайдо дахь казиногийн зуны цогцолборт хөрөнгө оруулах боломжийг нь хөнгөвчлөхийн тулд авлига авснаа хүлээн зөвшөөрчээ. БНХАУ-ын энэ компанийн Япон дахь байгууллагын захирал асан гаалийнханд мэдүүлэлгүйгээр тэрбум иен оруулсан байна. Тэндээс эхэлсэн мөрдлөг явсаар Акимото рүү хөтөлсөн аж. Мөн Токиогийн дүүргийн шүүхээс өнгөрсөн долоо хоногт түүний ажлын өрөөнд болон хоёр туслахынх нь гэрт нэгжлэг хийсэн байна. Акимотог 2017 оны наймдугаар сараас 2018 оны аравдугаар сар хүртэл хөрөнгө оруулалтын төслийг шалгах ажлыг хариуцсан Төрийн сайдаар ажиллах үеэр 100 сая ам.долларын авлига авсан гэж сэжиглэж байжээ. Гэвч тэрээр твиттертээ ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэж бичсэн байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ха-ха! 2019-12-27 03:43:01
    Авилгачдыг ингэж л мөрдөн мөшгидөг байхгүй юу!!! Японд бол ховор, харин манайд бол нүдээ аниад буудахад л нэг тарвага бөндгөс!!!
  • Zochin 2019-12-26 11:49:56
    Ter Yapon yahvee!! Oorsdiinhoo avilgachdaa barivchlaachee!!