Шампанск хаана үүссэн бэ?
Шампанск (фр. Vin de Champagne) гэдэг нь оргилуун дарсны нэг төрөл юм. Амтат дарсны эх орон Францын Шампань мужаас оргилуун хүслийн бэлгэдэл болсон Шампанск мэндэлсэн түүхтэй. Олон улсын гэрээ ёсоор зөвхөн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарснууд л шампанск гэж нэрлэгдэх эрхтэй байдаг.

Хэрвээ бусад орны дарс үйлдвэрлэгчид оргилуун дарсны шошгон дээр шампанск гэсэн хаяг наачихвал Дарс үйлдвэрлэгчдийн дэлхийн холбооны журмыг зөрчсөн гэж үзэж торгууль тогтоодог гэнэ. Нэг ёсондоо шампанск гэдэг үг нь зөвхөн францын дарс үйлдвэрлэгчдэд зориулан дархлагдсан үг аж. Дэлхийн бусад улс орнуудад үйлдвэрлэсэн дарсыг sparkling wine буюу оргилуун дарс гэдэг. Шампанск, оргилуун дарсыг хундгалахын өмнө эрэгтэй нь амсаж дараа нь бүсгүйчүүлд хундгалж дууссаны дараа эрэгтэйчүүдэд хундгалдаг.

Гэхдээ Монголд оргилуун дарсыг бүхэлд нь шампанск гэж нэрлэх нь бий.

Шампанск дарсыг сахарын агууламжаас нь шалтгаалж 6 төрөл болгон ангилдаг

• Extra-brut, Ultra-brut Энэ бол хамгийн хуурай нь юм.Ийм төрлийн 1л дарсанд ердөө 6грамм сахар агуулагддаг.
• Brut 1л ийм дарсанд 15грамм сахар агуулагдана.
• Extra-dry 15-20грамм сахартай
• Sec 17-35грамм сахар бүхий хуурай дарс.
• Demi-sec 33-50грамм сахар агуулсан хагас хуурай шампанск.
• Doux Хамгийн их буюу 50грамм ба түүнээс дээш сахар орсон амтлаг,чихэрлэг дарс юм.

Танд сонирхуулахад

• - Нэг тонн усан үзмээр дунджаар 143 торх дарс нэрдэг 
•   - Нэг шил шампанск, оргилуун дарсанд ойролцоогоор 630 усан үзэм ордог бол 49 сая орчим бөмбөлөг байдаг гэнэ.  

Дэлхийд алдартай шампанск, оргилуун дарс:

•  - Dom Perignon, Moet and Chandon. Франц
•  - Cava. Испани
•  - Cap Classique. Өмнөд Африк
•  - Asti. Итали
•  - Sekt Герман
• - Spumanti Итали

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Henchbish 2019-12-28 18:12:05
    Shampansk anh angli hunii neelt yum geseen. Sain sudalj baigaad medeel
    92.9.177.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Po 2019-12-28 09:33:04
    Jinhen shampansk Mongold bdggui. Frence shampian shaal ondoo. Bidnii uudag chin orosiin hulhi ym ble
    66.181.161.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-12-27 04:23:44
    малын татвар авахгүй малчид гэж эрхэлсэн улсууд байх юм даа
    103.212.116.56
    Мэдэгдсэн Хариулах