2020 оны УИХ-ын сонгуульд хэн ялалт байгуулахыг таамаглажээ

Одон орон, зурхай судлаач Д.Жавхлангийн ярилцлагыг хүргэж байна. 

-Одон орон зурхай гэж юу юм бэ? Манайд энэ салбар хэр хөгжсөн бол?

-Одон орны зурхай маш эртнээс үүсэлтэй. Одон орны зурхайн салбараа хаяж болохгүй, их чухал салбар. 4,6 тэрбум настай манай гариг дээр хүн, амьтан ургамал гээд гурван амьтай зүйл бий. Одон орны зурхай нь хүн, амьтан, ургамалд нар сар, од гариг эрхэс хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг судалдаг юм. Одон оронг хоёр хуваана. Нэг нь астрономи гэдэг салбар. Асторноми физик талд нь судална. Хүндийн жин, бүтэц, хэр хол орших вэ гэхчлэн...Астрологи буюу одон орон зурхай  амьд биетэд хэрхэн нөлөөлөх вэ гэж судална. Нэг нь физик, нөгөө нь нөлөөлөл. Маш эртний салбар, энэ салбарыг аль нэг улс өмчлөх боломжгүй. Дэлхийн одон орончдын үзэж байгаагаар одон орны зурхай Энэтхэгээс гаралтай, эртний Ведийн зурхайгаас эхлэлтэй гэж үздэг. Энэтхэгүүд нэг газраас сурсан байж таараа, монголчуудаас ч байж болно шүү дээ. Нэг хэсэг алга болж байгаад Хумхын эрин рүү ороод салбар эргээд сэргэж, хүн төрөлхтний сонирхлыг татаж байгаа. Хумхын эрин гээд яривал бүр тусдаа ярина л даа. Шинжлэх ухааны эрин, одон орон зурхайн эрин лүү бас орж байгаа. Одон орон зурхай гэдэг нүдэнд харагдаж байгаа нар сар, шинжлэх ухаан тал нь бодит. Нэг эрин 2000 настай. Одон орон зурхай Монголын эзэнт гүрний үед ч байсан. Хамгийн агуу ажиглалтын одон оронч Үлэгбэх 1393 онд төрсөн, доголон Төмөр хааны ач хүү байна. Манайд 17 дугаар зуунаас шарын шашин хүчтэй дэлгэрээд, төвдийн лит ороод ирсэн. Одоо ч төвдийн литийг барьж байгаа. Одон орон бол гариг эрхэс л юм байгаа юм. Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Одон орон зурхай бол зурхайн дотроо хаан салбар нь гэж явдаг. “Astrology king subject” гэдэг. Хүний төрсөн жил асуухаасаа илүүтэй төрсөн сар өдөр, цаг минут гэж явдаг. Илүү дөхөм, илүү нарийвчилж үзнэ гэсэн үг.

-Одон орны зурхайн судлалын талаар монгол хэл дээр ном, эх сурвалж ер нь байдаг юм уу?

-Манайд одон орон зурхайн талын ном байхгүй. Номын сангуудаар яваад үзэхээр байдаггүй. Нар нь тийм, сар нь тийм гээд бүр нарийн задалсан ном байхгүй. Би номын сангуудаар явж үзлээ. Англи, Америкийг харж байхад ханаар дүүрэн байдаг. Би Англид удаан амьдарсан, номын санд Астрологийн ном дүүрэн. Гэтэл манай Монголд нэг ширхэг ч байхгүй. Төвдийн лит, шар зурхай бий, харин одон орны зурхайн талын ном огт байхгүй. Астрономийн салбар манайд овоо хөгжсөн. Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн, Жуковын хойно төв нь бий.Одон орон талын ном бий, астрологийн ном л байхгүй, хаягдсан. Одон орон зурхай, нөгөө тал нь бүр уначихаад байна. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Одон орон зурхай хүн амьтан ургамалд нөлөөлнө, өвөл ургамал алга болж байна. Бүтэн сар гараад ирэхээр нохой сар луу хуцдаг.  Энэ 12 орд хүний янз янзын хэсгүүдийг удирддаг. Нэг нь мөнгө санхүү, нөгөө ах дүүс, гэр бүл, хайр дурлал, эрүүл мэнд, албан тушаал, холын аялал ч байдаг юм уу, удирддаг. Хана нь тухайн жилд явж байгаа нар сарны хиртэлтүүд. Тэр үүд хаалгыг нь нээчихэж байгаа гэсэн үг л дээ. Нохойд ч ялгаагүй нөлөөлнө. Би овчарктай болохоор сайн мэднэ. Астрологи бол энэ дэлхийн хүн төрөлхтний мэдлэг, аль нэг улс өмчлөх боломжгүй.

-Мөнгө төлж засал ном хийлгэлээ гэдэг. Та засал хийдэг үү?

 -Засал гэж одон орон зурхайд байдаггүй. Хэн нэгэнд хийж үзээгүй, боломжгүй. Эзэнт гүрний үед Монголын нууц товчоонд мөр гаргах гэсэн үг байхгүй. Бурхан Халдунд очиж залбирлаа гэдэг, гараг ертөнц, нар байгальдаа ёсолж байна.  Гэрээсээ гараад маань мэгзэм уншаад цаас шатааж яваагүй. Өглөө ууланд гараад нарандаа ёсолчиход болно. Засал улирал хамаарахгүй, Гандангийн замын хоёр талд, 7 буудал, Баянхошуунд, захуудад хүртэл байна. Энийг ярихаар нэг бодлын эмзэг сэдэв. Тэр хүмүүс хоолоо олж идэж байна, гэтэл нэг залуу гарч ирээд үгүйсгэх хэцүү. Гэхдээ хувь хүний эрх ашиг уу, монголчуудын эрх ашиг уу. Бид Америк, Кувейт, Саудын Араб шиг бол тэнд хүмүүс хэдэн төгрөгөөр заслаа хийлгэнэ, хамаа алга. Үхээрийн бузар, сүнс нь зайлчихсан, тэдэн төгрөгөөр засал хийлгэхгүй бол болохгүй гэж тулгадаг. Айлгаж дарамталж байгаа хэрэг. Хүнээ харж байгаад мөнгөө хэлдэг. Надад мессенжерээр хүмүүс ханддаг. Ажил явдал гараад хүнээ алдчихсан, оршуулгын зардал буяны ажил гээд хамгаа шавхсан хүнээс засал хийлгэхгүй бол ахиад хүнээ алдана гэж мөнгө нэхсэн үзмэрч байдаг. Үнэхээр тийм юм байдаг юм уу. Надад бол харь гаригийн юм шиг сонсогдсон. Хүнд эерэг сайхан үг хэлээд гаргахад нөгөө хүн бодлын эрчим хүчээрээ ч гэдэг юм уу, сайныг татах боломжтой. Үзэж байна гээд хүн өмнөө суулгачихаад сэтгэл санаагаар унагааж зовоон байж засал хийж болохгүй. Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Ядарсан хүмүүсийг өвчин зовлон дээр нь дөрөөлж, сүнс нь явчихсан байна гээд мөнгө авч засал хийдэг. Би эсрэг байр суурьтай байдаг. Харин сайн үйл хийх хэрэгтэй, ядарсан хүнд тус болж, хооллож хувцаслах зэрэг сайн үйл хийх зүгээр. Засал хийх шаардлагатай гээд зүгээр явж байгаа хүнийг айлгаад л.

-Та цагаан сараар Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгт очиж хүн хооллодог юм билээ.

-Одон орон зурхайд нар сар гараг ертөнц надтай надгүй хөдлөөд явна. Би хурдан удаан хөдөлгөх боломжгүй, телевиз шиг удирдлагаар удирдах, ухраах зогсоох боломжгүй. Гаригс хөдлөөд явж байгаа, би зогсоох, хурдлуулах, удаашруулах боломжгүй. Хүн сансар ертөнцийн хажууд хумхийн тоос. Хүн нар сар, сансар огторгуйн дэргэд юу юм бэ. Сэтгэлзүйн засал бий. Хүн юу бодно, тэрийгээ татдаг, бодлын эрчим хүч гэж бий. Бодлын эрчим хүч маш хүчтэй, хүн болж өгвөл эерэг байвал зүгээр. Шашин хоосон чанар дээр суурилж байгаа. Өөрсдөө Лексус 570 унахаар ямар үлгэр дууриал өгөх вэ. Шашин хэрэгтэй, хүмүүсээс мөнгө авч ном уншсан бол тэр мөнгөө эргээд нийгмийн эмзэг хэсэгтээ зориулмаар байна. МУ-ын шашны төв байгууллагаас нийгэмд тустай ажил хийж, гэр хороололд байшин баривал том буян болно. Болж өгвөл тэр мөнгөө буяны үйлд зориулах ёстой юм. Тэр хүнд атаархаад байгаа юм биш, дургүйдээ биш. Шашны байгууллагыг хөгжүүлмээр байна. Өнгөрсөн жил хогийн цэгт очиж хүмүүс хооллосон. Найз нөхдөөрөө нийлээд гурван 40-ийн бидон цуйван хийгээд хүмүүст өгсөн. Тэр том буян, сайн эрчим хүч үүсгэнэ. Асрамжийн хүүхдүүд, халамжийн төвийн настай хүмүүсийг эргэж бай. Тэр хамгийн том засал болно. Хүн баярлаж байна, инээж байна, бодит сайн эрчим хүч үүсэж байна. Сүүлийн 30 жил мөр гаргалаа, засал хийлгэлээ. Манай улстөрчид Ганданд их очдог. Гадаадад улстөрчид сүм хийдээр эргэлддэггүй. Бусад улсын Элчин сайдууд харвал яах юм. Монгол Улс сүүлийн вариант руугаа ороод улстөрчид нь юу ч хийж чадахгүй, бурхнаас тусламж гуйгаад явж байна гэж харна, тэгж л харагдана. Монголчууд ойлгоноо, биднийг даатгаад явж байна гэж. Харин гадныхан гайхна.  

-Та 2016 оны сонгуулийн дүнг урьдчилан зөв хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялна гэж байсан, таны хэлснээр болсон.

 -Сүүлийн хэдэн сар нэлээн судалгаа хийлээ. Би 2015 оны сүүлчээр “Ютүб”-ээр одон орны талаар бичлэг хийж эхэлсэн. 2016 оны сонгуулийн дүнг дөрөвдүгээр сарын 21-нд оруулсан. Сонгуулиас хоёр сарын өмнө МАН илүү олонхи болно гэж байсан, миний зурснаар болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө судлаад үзэхээр Х.Баттулга гарна гэсэн. Одоо гурав дахь сонгууль. Энэ бол бас нэг шалгуур. Монголд байгаа зурхайчид зоригтой ил гараад, тайлагнаж байх ёстой. Бусад улс орон, гүрнүүдийг харж байхад одон орны зурхайчид өөрсдөө сонин хэвлэлээр аливаа нэг сонгуульд хэн ялах талаар байр сууриа илэрхийлдэг. Манайд сүүлийн 30 жил цагаан сараар л нэг ярьдаг болохоос сонгуулийн талаар юу ч ярьдаггүй. Буруу хэлчихвэл яанаа гэсэн айдастай байдаг юм шиг билээ. Хүн алдаж болно, зурхайчид зоригтой болох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байна гэдэг тэр хүн мэдэхгүй байгаан шинж. Бид сүүлийн 30 жилд зурхайн салбарт байгаа хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэдний мэдлэгийн түвшинг шалгах хэрэгтэй. Цагаан сараар л зурхайчид гардаг, үнэн худлыг мэдэхгүй. Дадал болчихсон, цагаан сараар гарч ирдэг, энэ хүн мэдэх ёстой гэдэг.   

-Ирэх 2020 оны  сонгуульд ямар нам ялах бол?

-Миний судалгааны дүн гарчихсан, судалгаандаа, өөртөө итгэлтэй байгаа. Ирэх 2020 оны сонгуульд МАН ялна.  Өөр шарын зурхай, төвдийн лит байдаг юм уу, тэд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ салбар маань хөгжих хэрэгтэй байна. Би нам бус хүн. Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэхээр зорьж байна. Тэнд шар зурхай, төвд лит нь ч байж байг, нэгнээсээ суралцахад амар. Зогсож болохгүй, хөгжиж байх ёстой. Ядаж астрологийн ганц номтой, багштай болмоор байна, одон орон зурхайн их сургуулийн нэг ангитай болмоор байна. Бусад улсуудаас хоцорч болохгүй. Энийг мэддэг хүн хийхгүй бол хамаагүй хүн хийж болохгүй. Анагаахын мэдлэггүй, хэлтэй хүн зүрхний мэс заслын ном орчуулбал аймаар юм болно. Яг астрологи бол нарийн шинжлэх ухаан шаардсан салбар.

-Та хэзээнээс энэ салбарыг сонирхон судлах болов?

- Би 2010 оноос одон орон зурхайг судлаад, гүнзгий судалгаа хийгээд явж байгаа.  10 жилд сурч байхад долдугаар ангид темперамент заасан. Дөрвөн темперамент заалгахад их сонирхолтой, залгуулаад сонирхоод орос хэлээр олж уншдаг байсан. Би Орос 3 дугаар сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Зурхайн 12 ордын шинжийг хараад ангийнхаа хүүхдүүдийг ямар ордод төрсныг өдрөөр бодож, нийтлэг шинжийг нь судалдаг байсан. Багаасаа зурхай одон оронд сонирхолтой. Монголд 2013 онд ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг нэлээн хэдэн сар судаллаа. АН, МАН өөр өөр төрсөн өдөртэй. МАН 3 сарын 1-нд тэмдэглэдэг. Намын лидерүүдийн төрсөн өдрийг харна. МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, генсек, хотын дарга, АН-аас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд МАХН гэхэд Н.Энхбаяр, С.Ганбаатар, Шинэ нам Батзандан, Болд гээд удирдлагуудын төрсөн өдрийг харж, нөлөө бүхий хүмүүсийг хамруулан судаллаа. Судалгааны үр дүнд 2020 оны сонгуулиар МАН ялна гэж гараад байгаа. 2021 оны сонгуулиар ч нэр дэвшигчдийг харж судалгаагаа хийнэ. Энэ миний кредит. Гэхдээ МАН 2016 оных шиг 65 суудал авахгүй, гэхдээ ялна. Би өөрийн хийсэн судалгаандаа итгэлтэй байна. Манай өвөө зоосоор мэргэлдэг хүн байсан. Одон орон зурхайч хүн, судлаач хүн хоёрын ялгаа гэж байдаггүй. Судлаач хүн судлаад бүгд аргачилалыг нь мэднэ. Зурхайч хүн судлаад л явна. Ялгаа хоорондоо байхгүй юм. Мөн аавын талд үздэг хүмүүс байсан. Аливаа юмны үндэс суурийг сайн тавих нь чухал. Монгол Улсын хувьд яг 6 сарын 29-нд УИХ-ын сонгуулиа явуулбал маш сайн өдөр байгаа. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэдэг шиг төрийн сонгууль ямар өдөр явагдах нь маш чухал. Ямар өдөр хүнийг ямар өдөр хаан ширээнд залах уу гэдэг чухал.

-Та цахим хуудастаа 2019 оны зурхайг гаргасан нь үнэнд ойр санагдсан. Ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхож үзэв үү?

-Монгол улсын 2019 оны зурхайг нь 2019 он дөнгөж гаргаад фэйсбүүк дээрээ оруулсан байгаа. Банк санхүүгийн асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Доналд Трампын "Impeachment", ихрийн ордонд төрсөн төрийн эрхэмүүд зэргийн талаар бичсэн байгаа. 2021 оны сонгуулиар одоогийн ерөнхийлөгч албан тушаалаа үргэлжлүүлэх үү, үгүй юу эсэх тал дээр судалгаа хийгдсэн байгаа. Энэ талын дэлгэрэнгүй судалгааг ирэх сараас танилцуулна.

Ч.Өлзий
inews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-03-13 12:19:15
    МАН олонхи болохгүй ч хамгийн олон суудал аваад ХҮН,МСДН эвсэлтэй хамтарч засаг барих болов уу? гэж би таамаглаж байна
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-16 08:24:17
    Намчирхалгүй тайван боддоо нам л гэхээр ухаанаа бүү гээ МАН аас юу харагдаж байна
    202.9.46.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Далан худалч 2020-01-06 08:34:20
    Зоригтой залах юм аа. 5 цаас горьдож явдаг амьтан байх даа. Хүрэлсүх мөнгө өгөх байлгүй дээ
    66.181.161.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-03 04:29:19
    Ene MAN- n zahialgaar bicheed baigaa uym uu?’
    43.242.243.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-30 04:40:15
    АН гарахаараа уг нь юм хийдэг юм даан ч уутных нь ам уруугаа харчихсан юмуу, эдийн засаг уруудаж, Ард тумнийх нь амьдрал улам доройтох юм. МАН ариа дээр юмуу да...
    67.180.129.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Бѳхѳѳ 2019-12-29 11:25:18
    хахаха хаанаас гарч ирсэн далдыг мэддэг далай лам вэ ман гарна гэх шиг
    202.126.89.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2019-12-29 02:20:04
    Тэнгэр бурхан , нар сар, одон гариг, уул ус минь монголчууд бидэнд ойрийн жилvvдэд МАН нь хэрэгтэй юм бн гэж таалж байгаа юм байх нь ээ!!
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Nnn 2019-12-29 02:11:00
    Shaadag pyzduu be
    202.126.88.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2019-12-28 11:35:01
    иймэрхуу улсууд бий. Л.Тэрбиш.Б.Болдсайхан гээд номыг нь узсэн улс бии. Зарим нь жагарын оронд хэдэн жил болсон..Энэ залуу Одон зурхай, хар зурхайгаа ялгахгуй б...
    188.244.248.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-28 08:15:25
    Odoo boliy..2nam 30zil eeljleed uls dampuurlaa.shine nam shine huulich erdemtediig songoy.iim dampuu ih hural tarah heregtei.hudal hulgai zdy gazar absan boliy
    5.173.96.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Лорд 2019-12-28 06:34:12
    Хэн ч таамаг дэвшүүлнэ.Орд зурхай энэ тэр гээд юу гээд байнаа.Дуустал нь уншсан ч үгүй.МАН ялна гээд хөөрөөд байж байг! МАН ялахгүй ээ
    150.129.143.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-28 04:41:11
    Цагтаа тулвал МАН үед л эдийн засаг арай тогтворжиж АН үед дампуурдаг. Гэхдээ хүнээ л таньж сонгох нь маш чухал
    182.160.39.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-28 02:00:06
    МАН л биш бол болоо!!!
    192.82.67.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Урвагч нарыг дарцгаая 2019-12-27 17:05:34
    Улсаа гадныхантай нийлж доройтуулан дордуулагч урвагч нар л гарах ёсгүй. Тэднийг аль ч намд үүрлүүлэн нуугдуулалгүй дарах ёстой.
    66.181.161.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Ман 2019-12-27 15:40:25
    МАН ялна гээд баярлаад байж байг ээ
    103.57.94.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-27 14:43:45
    Хаха МАНыхан иймэрхүү явуургүй пи ар хийхгүй ээ. Ард түмний амьдрал улам ч дордож байхад МАНАН ялна гээд хөөрөөд байх юм
    202.179.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-12-27 12:47:25
    Ard tumen shashin,zurhaid huurtagdaj mongoo aldaj b.gaa ni tolgoi hoosonii gai ym.Chi ooroo amidraliinhaa Burhan ym shuu!
    24.46.100.17
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-27 11:36:08
    AH 35, MAH 36 1erelgeg eh oronch 1 suudal avba.batzandan bold enhbayr nartanguud gudamjindaa duugaa duulna.
    64.119.26.212
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-27 09:58:12
    Хүрэлсүх хэдэн сайдын толгойг авч хаявал сонгогдох юм байна шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэд 2019-12-27 07:34:55
    Яг хийсэн юм алгаа. Ард олны амтдрал дордлоо. 11 дугаарийн үнэ өслөө. Дарга сайд нар тэрбумаар мөнгө авч баяжлаа. Зээлээр 2 гүүр барилаа
    66.181.183.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочмн 2019-12-27 06:18:49
    хүрэлсүх байгаа цагт ман ялахгүй шударга бус хүн дүр исгэгч шүү,,,
    202.179.27.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-27 06:03:46
    ха ха ха хэдэн хүний төрсөн өдөр сарыг хараад л ямар нам гарахыг мэдчихдэг гэнээ. шал солиотой юм.
    103.212.116.218
    Мэдэгдсэн Хариулах
  • er 2019-12-27 05:08:40
    яг үнэн хэлжээ. Хүрэлсүх шиг нэр хүндтэй хүн энэ улсад алга. Оросын мафийн хүргэн дэргэд нь юу ч биш
    192.82.65.181
    Мэдэгдсэн Хариулах
  • үгүй байх 2019-12-27 04:33:41
    хүн болгон л ман намыг үзэн ядаж байхад уу
    66.181.161.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-27 04:31:53
    Энэ гэж нэг их мэдэгч ард тумний олонхи нь ардын намыг сонгохгуй гээд байна шуу дээ МАХНам ялж аАНам Ардын нам дараа нь орно шуу энэ бол баттай судалгаа байгаа ...
    64.119.20.120
    Мэдэгдсэн Хариулах
    • Е 2019-12-27 11:28:48
      Хахахахп
      122.201.22.56
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-27 04:28:19
    MAN ard tumnii amidrliig dampuuruulj duusglaa 7 turliin tatwar nemlee, JDU, 60terbum NDSH-iin 240 terbum gd idej uusan ni zamaa oldsan ba 1 ch awilgchiig shoron...
    202.9.46.156
    Мэдэгдсэн Хариулах
  • жамбамэргэн 2019-12-27 04:26:11
    МАН ялнааааа ялахдаа л ялна бааснууд ааааааааааааа
    202.9.46.183
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-27 04:21:09
    Ядуурч дуусах юм байна МАН ард олныг дамбууруулж дууслаа би дахин сонгохгуй
    202.126.89.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-27 04:18:50
    тийм л их ид шидтэй юм бол энэ их замбараагүй хууль бус үйлдлийг дарахад туслаач, шал худлаа. хүний гарсан төрсөн өдөр ч гэх шиг. аз дайрч оноо л бүз. ёстой ярш...
    103.212.116.218
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-27 03:51:42
    МАН ялж болно тэгэхдээ хоёргүй сэтгэлтэй шуналгүй залуу , хуульч нараа ахиухан гаргах хэрэгтэй байна хууль батлах газар гэдгийг ойлгохгүй хүмүүс парламентад
    103.212.116.56
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-12-27 03:37:13
    Астрологи бол шинжлэх ухааны үндэслэлгүй, батлагдаагүй, үзмэр мэрэг төлөг маягийн зүйл (лженаука) гэж үздэг!
    66.181.186.233
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-27 03:32:33
    ИХ-н хангамж дархан байдлыг бууруул. Муу ИХгишүүд нь ард түмнээс ял авдаг болно
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Жаргал 2019-12-27 03:28:13
    боловсролтой ийм хүмүүс олон байх хэрэгтэй.Улсын хөгжилд нөлөөлнө. Хөгжлийн чиглэлийг заах үнэтэй санал гаргах боломжтой.
    203.91.119.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-27 02:54:40
    МАН нь арай тулхтай ялсан дээр байх уг Монголчууд сэтгэвэл Шинэ нам шинэ хүн л гаргавал ард түмэн хожмоор тэхээр тэхгүй намчирхана байх
    202.9.46.237
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-12-27 04:25:15
      ха ха ха. тулхтай нам ч гэх шиг. тулхтай байса бол улс орон ингэж сүйрлийн ирмэгт ирэх үү. хулгайч луйварчидаар дүүрэх үү. ёстой сөнөж байхдаа таарсан нам
      103.212.116.218
      Мэдэгдсэн Хариулах