ШИНЭ нам болон Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, "Цахим өртөө" ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хамтран УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиулах талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж, мэдээлэл хийсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, “Цахим Өртөө холбоо” ТББ, Гадаадад төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны БНСУ дахь салбар зэрэг гадаадад амьдарч буй 300 мянга гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж, тэдний сонирхлыг төлөөлж, дуу хоолой болон ажилладаг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Хилийн чандад амьдарч буй монголчуудын УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хязгаарласан явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ хүргүүлэхээр ирээд байна. Гадаадад амьдарч буй 200 мянга гаруй монголчууд хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэх ёстой гэж бид үзэж байна. Сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ёстой. Одоогийн хуулиар гадаадад амьдарч буй монголчуудын үндсэн эрхийг хязгаарлачихсан байгаа, тэгэхээр энэ үндсэн эрхийг нь эдлүүлэх талаар Ерөнхийлөгч болон холбогдох бүх байгууллагуудад хандах болно” гэсэн юм.