Цахилгаан онгоц Lilium Jet анх удаа нислээ
Lilium компани  анх 2016 онд цахилгаан онгоц бүтээх зорилт тавин байгуулагдсан бөгөөд одоогийн зорилго нь  хөөрөлт, буулт хийж, агаарт хэвтээ нислэгийн горимд шилжиж, агаарын их замыг цэнэглэгдсэн батерейгаар туулах чадвартай 5 хүний суудалтай цахилгаан онгоц бүтээх явдал юм.

Өмнө нь Lilium компани өөрсдийн загвар дизайны гүйцэтгэл, шийдлийг ашиглан зохион  бүтээсэн нисэх онгоцны загварыг бий болгож, агаарын туршилтыг амжилттай  нисгэж харуулсан. Саяхан компани нь тавьсан зорилтынхоо эцсийн  үе шатыг биелүүлж, Lilium Jet цахилгаан онгоцны туршилтын анхны нислэгийг хийлээ.

Европын сансрын агентлаг (ESA) -аас зохион байгуулсан “бизнес инкубатор”-ыг Германы Lilium компаниас гаргалаа. Цахилгаан, агаарын тийрэлтэт хөлгийг бий болгох нь нам гүм, байгальд ээлтэй, хот суурин газрын хурдны замын ачааллыг бууруулах зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд оршино. Энэ үүднээс авч үзвэл, Lilium Jet онгоц нь ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар   дуудаж болох нисдэг такси гэж үзэж болно.





Lilium Jet онгоц нь эвхэгддэг буух систем, ухаалаг удирдлага хяналтын систем, 36 цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд энэ нь маш хязгаарлагдмал орон зайд маневр хийж, хөөргөх, газардахад зориулагдсан юм. Нисэх онгоц агаарт хангалттай өндөрт хүрэх хүртэл хөдөлгүүр ажиллаж, аажмаар хэвтээ байрлалтай болж, хэвтээ нислэгийн горимд шилжиж ниснэ.
Энэ горимд Lilium Jet онгоц нь 300 км/ц хүртэл хурдлах чадвартай бөгөөд 300 км зайд аккумляторын батарейг нэг цэнэглэхэд  хангалттай.

2017 оны хавар Lilium компани  нь хоёр суудалтай онгоцны туршилтын загварыг ашиглан агаарт босоо болон  хэвтээ чиглэлд шилжих шилжилтийг амжилттай нисгэсний дараа нэмэлт санхүүжилт олж авах боломжтой болсон. Энэхүү санхүүжилт нь компанийг бүрэн хэмжээний, таван суудалтай онгоц Lilium Jet –ийн загвар бүтээх боломжийг олгосон бөгөөд энэ нь саяхан агаарт ямар ч асуудалгүйгээр хөөрч чадсан юм. Энэ анхны нислэг нь нислэгийн туршилтын хөтөлбөрийн эхлэл бөгөөд онгоц бүр илүү нарийн төвөгтэй маневр хийх, нэг нислэгийн горимоос нөгөө рүү шилжих юм.



 
Эцэст нь хэлэхэд, Lilium компанийн удирдлага төлөвлөгөөний дагуу, 2025 онд тэдний цахилгаан нисэх онгоцууд дэлхийн өнцөг булан бүрт,  том хотуудад нисдэг таксины үйлчилгээг үзүүлж чадна. Үүний зэрэгцээ нисдэг таксины нислэгийн үнэ нь уламжлалт таксины аяллын өртөгөөс хэтрэх ёсгүй боловч бүх зүйл зорчигчдын хувьд илүү хурдан, илүү тохь тухтай байх болно.
 
Гэсэн хэдий ч Lilium компанийн  төлөвлөгөө нь зөвхөн  энэ зүгээр л нэг төлөвлөгөө бөгөөд тэдгээр нь үнэн бодитой байхын тулд найдвартай аюулгүй  цахилгаан онгоц Lilium Jet-ээс гадна нисдэг таксины үйлчилгээг өөрийн хотуудад ашиглахыг хүссэн улс орнуудад баталгаажуулалтын болон магадгүй зохицуулалтын хууль тогтоомжийн зохих өөрчлөлтүүдийг шаардах болно.
 
 
 
Мэдээ бэлтгэсэн: Математик, тоон технологийн хүрээлэнгийн  инженер А.Гэрэлпүрэв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.