Үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд байна
Нийслэлийн статистикийн газраас хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг гаргасан байна. 
 
Махны дундаж үнэ     
                        
2019 оны 12 дугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7622 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9748 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 291 төгрөгөөр (3.1%), үхрийн цул махны үнэ 142 төгрөгөөр (1.2%)-аар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 147 төгрөгөөр (2.0%), харин хонины цул махны үнэ 133 төгрөгөөр (1.7%)-аар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2019 оны 12 дугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1566 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 12 дугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад  монгол төмс 0.4 хувиар буурч 809 төгрөг,  монгол лууван 5.6 хувиар өсч 1331 төгрөг, байцай 5.4 хувиар өсч 1344 төгрөг, хүрэн манжин 0.7 хувиар өсч 1463 төгрөг, сонгино хятад 0.9 хувиар өсч 1277 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.