“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар  сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө”  шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй,  Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ гэв.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэдгийг мэдээллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.