“Чамайг даа”-гийн шинэ цувралыг хийнэ
Киноны “Союзмультфильм” студи “Чамайг даа” хүүхэлдэйн шиноны шинэ 26 ангийн зураг авах ажээ. Энэ тухай Санкт-Петербургийн олон улсын соёлын VIII форумын үеэр “Союзмультфильм”-ийн захиргааны дарга Юлиана Слащева  сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Тэрээр “Чамайг даа” киноны баатруудын 50 жилийн ойгоор шинэ цуврал гаргахаар болсон. Бидний төлөвлөснөөр 26 анги хийнэ. Эхний ангийг 2020 оны зун үзэж болно” хэмээн кино студийн тэргүүн хэлэв.
 
Соёлын асуудлыг эрхэлдэг ОХУ-ын Засгийн газрын Шадар  сайд Ольга Голодец “Хүүхэлдэйн киног дахин гаргах нь бага балчир насныханд барих бэлэг болно” хэмээн тэмдэглэв. “Союзмультфильм” бол 1936 оны зургадугаар сарын 10-нд байгулагдсан хүүхэлдэйн киноны улсын студи. Энд 150 гаруй хүүхэлдэйн кино бүтээсэн. “Гена матар”, “Жаалхүү ба Карлосон”, “Ну, погоди”, “Винни Пух” гэсэн олоны танил болсон кино тус студийн бүтээл билээ. Санкт-Петербургийн олон улсын соёлын VIII форум 2019 оны арваннэгдүгээр сарын 14-16-нд болсон. Тус форумын үндсэн сэдэв нь “Даяаршлын нөхцөл дэх соёлын кодууд” байсан билээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.