МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд дахин нэр дэвшихээ мэдэгдлээ
17 дахь удаагийн Азийн наадам үргэлжилж буй энэ өдрүүдэд бид бүхэн спортоор амьсгалж байгаа билээ. Ингэхдээ Монголынхоо авьяаслаг тамирчдаар бахархацгааж байна. Тэр дундаа сагсанбөмбөгийн баг тамирчдыг богино хугацаанд амжилтаа ахиулж Азийн шилдэг найман багт шалгарч үлдсэнийг хүн болгон онцолж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд зарим нэг спорт холбоодыг тамирчдаа дэмждэггүй, муу ажилладаг хэмээн шүүмжлэх иргэд нэлээдгүй байна.

Харин эдгээр шүүмжлэлийн дийлэнх нь Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудад чиглэгдэж байгаа юм. Тодруулбал тус холбоог бүхлээр шинэчлэх нь зүйтэй хэмээн иргэд санал нэгдэж цахим ертөнцөөр сэтгэгдэлээ хэлсээр байна. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард МХБХ-ны ээлжит IV Их хурал болох бөгөөд энэ үеэр шинэ ерөнхийлөгчөө сонгох юм байна. Уг сонгуульд одоогоор зургаан хүн нэрээ дэвшүүлсэний  дотор одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд  нэрээ дэвшүүлсэн нь олны анхаарлыг татаж эхлээд байна.

Тэрбээр нэр дэвшиж буйгаа “Миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боллоо.Монголын хөлбөмбөгийн холбооны хөгжлийн төлөө хийж гүйцэтгээгүй ажлаа хийж гүйцээхийн төлөө нэр дэвших боллоо. Намайг  дэмжээрэй” хэмээн фэйсбүүк хуудсаараа ийнхүү мэдэгдсэн юм. 

Дашрамд дуулгахад энэ удаагийн МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Т.Лхагвадорж "Вульф петролиум"ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Э.Амарсайхан "2050" ТББ-ын тэргүүн спортын сэтгүүлч, Б.Мэдрээ "Худалдаа хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал, Г.Ганхүү "Дэрэн" хөлбөмбөг спорт клубын ивээн тэтгэгч, А.Ганбаатар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх нарын эрхэмүүд нэр дэвшиж байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2014-10-21 13:36:25
    ene caGAANDAA garsan muuhai caraitai luibarczin mini,cadah boloogyil bainuu,delhiid szibczigee tariad bas dahiad awsz idehiin don szygelsen aimaar mangas be,bolioczee,czi uigaa hiidegiin,munguu l awah geed cagaandaa cairsan hyn be
    83.20.194.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-28 14:59:06
    морин толгой минь,чи одоо идэж ууж болсоон,ямар цаддаггүй новш вэ?чи
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-27 04:00:58
    энэ нөхөр одоо аль ч талаараа болсоон, гавьтай юм хийж зүтгэл гаргаагүй.Юунд амташаад байна даа. Тэр Дэрэнгийн нөхөрийг дэмжихэд ямар вэ, тэднийг танилцуулмаар байна шдээ. Жинхэнэ шударга, эх оронч, сэтгэл сайтай байх ёстой.
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-26 09:52:28
    Ene odoo bolimoor yumaa, yasan idej uuj tsaddagui amtan geech be, delhiin helbembegiin holboonoos egsen ter ikh tuslamjaar gants bituu staduion zaluuchuuddaa bariad egeh ny yasan yum be
    103.229.123.195
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-26 07:56:48
    odoo chi bolsoon hanaj tsadah boloogyi yu FIFa-s avsan $-rooroo chi 10%-g football-d zoriulsan uuu
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах