Б.Энх-Амгалан сайд аа, та яамныхаа ажилтнуудыг хээл хахууль авахад мэргэшүүлж байгаа юм уу
Монгол Улсын дэд бүтцийн хөгжил түүний дотор зам тээврийн салбарын хөгжил улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой. Гэвч сүүлийн үед энэ салбарт хээл хахуулийн хэргийн цуваа тасрахгүй байна.

Өнгөрсөн намар Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандыг баривчилсан.  Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.

Д.Доржхандын хувьд  тендерт нэгэн компанийг ялуулсныхаа төлөө авлига авсан гэх мэдээлэл гарч байв. Гэтэл үүний араас Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан газрын дарга  нь хахуул авсан хэргээр он гарахын өмнөхөн саатуулагдав.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж байгаа.

Ийнхүү нэг албан тушаалтан нь авилга хэргээр хоригдож байхад орлон гүйцэтгэгч нь авилга авч байдаг. Энэ бол тухайн яамны шат шатандаа асуудал байгаагийн илрэл гээд хэлчихвэл буруудахгүй.

 Өнгөрсөн зунаас эхлэн ард түмний сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаагаар тоглосон ажил бол Улаанбаатар Дарханы зам. Тухайн замын таван хятад компанид хариуцуулсан ч ажил урагшилсангүй. Тэгвэл энэ замыг дордуулж ард түмний бухимдлыг төрүүлж байгаа шалтгааныг Хятад компаниудаас бус замын хөрөнгөнөөс хувьдаа завшиж, хумсалж байгаа яамныхнаас болжээ гэвэл эндүүрэл болохгүй мэт. Уг нь ЗТХЯ бол хариуцсан сайдтай. Гэтэл хэлтсийн дарга нар нь сайдынхаа толгой дээр гарч, түмний зорчих замын мөнгөнөөс хумсалсаар байгаад дүгнэлт хийх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа.  Сайд танай хариуцсан яамныхан мэргэжилдээ бус хээл хахууль авахад мэргэшиж байгаа юм биш үү.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsedenbal 2020-01-06 07:07:58
    Naad pizdaagiinhaa namtar shagnaliig ni uzeerei tsul oin medali geed shaachihsan ichij uhmeer lalar MAN iim yumnuudaasaa salah heregtei
  • Зочин 2020-01-06 06:16:04
    Сайд тиймч ариун биш байх. Хүртсэн л байгаа. 2020 онд дээлээ нөмрөх байлгүй. Сайдын толгой дээгүүр давж хийхгүй байхаа. Эцсийн шийдвэрийг сайд л гаргадаг
  • Irgen 2020-01-05 04:57:34
    Mongol ulsiig abilgachidtaigaa temtsehgui muu uls geed saaral jagsaaltand oruulsan shuu. Deer doorgui zasah oorchloh zuil mash ih bna.
  • баяржаргөл 2020-01-04 08:52:51
    боловсролтой залуучууд ажилд оруулдаггүй вант улс
  • Хулгайч сайдад 2020-01-03 15:01:58
    Энхамгалан МИАТ.ХК-с авгай хүүхдэдээ өөртөө 100%-ийн хөнгөлөлттэй билет аваад бизнесээр нисдэг, Луйварчин, Хулгайч юм даа. Ингэх гэж л сайд болж дээ!!!
  • Zochin 2020-01-03 12:03:34
    Avliga ugd bga tenderiin monopol kompaniig ni shlgaachee.
  • иргэн 2020-01-03 10:39:33
    Нам дагасан новшнууд
  • Иргэн 2020-01-03 08:51:24
    Авилгаа авах гээд тэндэрээ гацаана, дараа нь авилгаа авах гээд төсвийн хөрөнгө оруулалтаа гацаана. Амьдрах ганц арга нь бишүү. Үр дүнд нь ажлын гүйцэтгэл гацнаа...
  • Иргэн 2020-01-03 07:09:23
    Төрийн албанд ажиллаж байгаа хурган дарга нар яаж хэдэн төгрөг ахиухан хулгайлчих юмсан гэж бодож байна хавтгайдаа. Энэ салбарын хөгжүүлчихье гэсэн бодол алга.
  • irgen 2020-01-03 05:28:08
    Тендер нэрээр хахууль авагчдыг ил болгож чадахгүй байгаа АТГ хэрэг бна уу? Үүнийг илрүүлэхэд мөн ч амархан шүү дээ. Энэ төрийн байгууллагууд бүгд но-той шүү
  • Хулгайч нар 2020-01-03 05:04:01
    Ганцхан эдний яам биш, Хотын газрын алба, дулаан, цахилгаан, гээд бүх яам агентлагийн албан тушаалтнууд Хахуул нэхээд ажил, зөвшөөрөл Гацаагаад,, зайлуулах юм...
  • Zochin 2020-01-03 04:51:59
    Аль ч салбарт эх орон ч хүн ховор юм даа
  • Сайд 2020-01-03 04:19:44
    Өөр юу хийх юм
  • Авилгачин орк царайт сайданцар 2020-01-03 03:29:36
    Авилгачин орк царайт сайданцар
  • Баатар 2020-01-03 03:16:41
    Энхамгалан гэгч Дамбийжаагийн тоодгор сайд хийх хэмжээний хүн биш сайн дурын уран сайханчыг жүжиглэх долигонох маягаар гайгүй сайн хийчих нѳхѳр байнлээ
  • !!!!!!!!!!! 2020-01-03 03:00:49
    ene hunii biznes l sain dewjij baina lee hudlaa gewel Misheel zahad orood haraarai ! ternees bish Ulsiin ajil bol estoi yaamaal baina gene shuu !
  • зочин 2020-01-03 02:59:16
    Монгол улс төрийн албан хаагчгүй улс болчихвол яг таарна учир нь эдгээр хүмүүс албан тушаалаа ашиглан улс орон ард түмнээ хохироогоод байна эдний хэрэггүй
  • Зочин 2020-01-03 01:54:07
    Сайд луйварчинг барих хэрэгтэй бүгд хоорондоо сүлжээ үүссэн бгаа даа.,Сахалтай хуучин сайд бас яалаадаа 2 ажилтанаа хооронд н аллацуулсан. Ер н бүгдийг н сол...
  • Зорчигч энэ сайл 2020-01-03 01:30:38
    Энэ сайд эхнэр хүүхдээ дагуулаад Гонконгоос өчигдөр бүгд бизнес ангилалд пээдийсэн юмнуудл ирж байна олон хүн харсандаа
  • Зочин 2020-01-03 01:19:38
    Сайдад аа тодорхой хувь өгдөг болоод л зоригтой хийж байгаа байлгүй дээ. нохой бол нохой л байдаг ...
  • !!! 2020-01-03 01:17:24
    Энэ хүн гуай бол ажил хийж чадахгүй ээ гэж сайд болоогүй байх үед нь л хэлээд байсансан сонсоогүй дүлий Засгийн газрыг гишүүдийг яалтай билээ Харин өөрийнх нь
  • Зочин 2020-01-03 01:03:09
    Энэ яаманд нэг том бузартсан гар ороод л болохоо болилоо доо.
  • Болд 2020-01-03 00:45:19
    Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үг байдаг юм даа.
  • зочин 2020-01-03 00:34:11
    ЗТХЯамныхан гэж бүгд авилгач шдээ новшнууд