Олон улсын дүрслэх урлагийн наадамд Монгол  зураачид анх удаа оролцоно
Олон улсын дүрслэх урлагийн наадам ирэх жил болох ажээ. Тус наадамд Монгол Улсын зураачид анх удаа оролцох гэж байга таатай мэдээ дуулдлаа. Уг наадмыг урилгыг АНУ-ын урлаг судлаач Давид Росс, Германы урлаг судлаач Ролф Лаутер нар Монголын зураачидтай уулзалт хийх үеэрээ гардуулжээ.

Тэд энэ урлагийн наадмын гол төрөл болох контемпорари чиглэлийн тухай лекц уншсан юм. Нэн орчин үеийн үйлдлийн урлаг гэгдэх контемпорарийг монголчилбол орон зайн урлаг гэж орчуулагдахаар аж. Өөрөөр хэлбэл олон техникийн сүлэлдээн ч гэж болно хэмээн урлаг судлаачид тайлбарлав. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадамд 90 гаруй орны уран бүтээлч хуран чуулах аж. Манайхаас зураач Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар оролцох эрх авчээ. Монгол уран бүтээлчдийн төслийн олон улсын зөвлөхөөр Давид Росс ажиллаж байна.

Уг наадам ирэх оны тавдугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотноо болох юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.