УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр албан тушаалаа өгч буй эрхмүүд
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхмүүд 2019 оны төгсгөлд албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Тухайлбал, оны төгсгөлд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон байна. 

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин дээрх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Түүнчлэн оны төгсгөлд Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа эрхмүүд ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөх магадлалтай гэх мэдээлэл байгаа юм.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baagii 2020-01-04 02:24:57
    Ug usgiin aldaaaguigeer niitlelee bichee. Er ni l ajiglahad ih aldaatai bichih yma
  • irgen 2020-01-03 11:44:02
    harin tiim ee man bol nas bolson 100 jil tor barilaa hogjisongui oorsdoo l bayjilaa odoo shine uls torchidoo zdluuchuudaa songonoo ardchilsn niigemiin butegdeh...
  • хро 2020-01-03 08:31:52
    kkk хийнийг нь ч сонгохгүй. МАНАН энэ онд сүйрнэ
  • иргэн 2020-01-03 06:17:05
    ... захиралаар ... ажлаа хулээлгэн егчээ зев бичилдээ онон малаа
  • Сүрэн 2020-01-03 05:44:06
    Тоон дотор үсэг гэгчээр Одоо энэ Цэнгэл мэтийн олны танилуудыг бүү сонго ард түмээн
  • Бат 2020-01-03 05:03:54
    Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төрийн механизм нь хянана хөдөлгөхг...
  • . 2020-01-03 03:45:57
    Чинбүрэн эмч бол яах вэ, зорилго нь өөр юм. Харин улс төрчид бол ТӨР-д хэрэг болохгүй дээ!!
  • Ard 2020-01-03 03:35:02
    Chinburen chadah yumaa hiigeed yavsan deer de.ter muu eryn ih hurald ochij yadag baina