Орон нутагт тавьж буй замын нягтаршил шаардлага хангахгүй байна гэв
МХЕГ-аас Зүүн аймагт хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр 11 чиглэл, 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 327 км авто зам, 2040,86 м урт гүүр баригдаж байгаагаас он дамжин баригдаж байгаа авто зам 309 км, шинээр баригдаж буй авто зам 18 км, Хөгжлийн банкны санхүүжилтээр 19 чиглэлд 465,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1019,7 км авто зам, Гадаадын зээл тусламжаар 7 чиглэлд 168,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 593,7 км авто зам, үүнээс он дамжин хэрэгжиж байгаа нь 350 км, шинээр эхлэх нь 189,7 км авто зам байгаа аж.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ.

Шалгалтаар ашиглагдаж байгаа бүтээгдэхүүн болон түүний нягтаршил шаардлага хангахгүй, орцны найрлага зөрчигдсөн гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Шалгалтын дүнг ирэх сарын 25-нд МХЕГ-ын даргын зөвлөлийн  хурлаар оруулан хэлэлцэж шийдвэр гаргуулан яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн холбогдох арга хэмжээ авах болно гэж мэдэгдлээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-09-27 05:43:07
    Ажил хийгээд дуусч байхад нь шалгалт хийсэн нь ажлын үр дүн муутай л шалгалт болжээ. Тэгээд шалгалтынхаа дүнг ирэх сарын 25 нд МХЕГ зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэдэг чинь 10 сарын 25-нд гэсэн үг, бүүрч хугацаа алдсан хурал болох нээ.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах