Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй учир дахин зээл авч “өрийн цагирагт” орон, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ордог гэж үзжээ. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох төлөвтэй байна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу 270-310 мянган төгрөг авч байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-13 11:44:15
    Өгвөл бүх ахмадад адил 6 саяыг өг үгүй бол бүр боль Нэгч ахмадыг ялган гадуурхаж болохгүй Адилхан хөгшид шүү
    • Ахмад настан 2020-01-16 10:05:03
      Ахмадын холбооны тэргүүн Баасан та мөнгөндөө цадчаа юу. Хэрэгтэй үед нь хохирч бйгаа ахмадуудын төлөө тэмцээч. Өөрөө зээлээ авчаад дуугүй байгаад байгаа юм уу. ...
  • Зочин 2020-01-07 02:41:47
    ЖДҮ- д барьцаалагдсан УИХ-ийн гишүүд энэ хуулийг ногоон гэрлээр батлах байхаа.Тийм ч учраас ҮАЗ ийн гишүүд батлагдаад гарсан шийдвэр шиг яриад байна.
  • zochin 2020-01-07 01:59:53
    AN bulshlagdax bolov uu. MAN bulshlagdax bolov uu. Tetgevriin zeel teglesneer axmaduud ylgavartai xandsan. Avaagui, baga avsan, ix avsan deeg tugsushgui asuudal...
  • энхээ 2020-01-06 12:55:16
    Салхитын мөнгөний орд чинь тэгээд зээл авсан тэтгэвэрийнхний өмч болж байна уу???? Нөгөө баялгийн тэгш хуваарилалт энээ тэрээ чинь юу болох вэ?
  • Zochin 2020-01-06 11:55:10
    Нийт 229 мянган иргэн тэтгэврээ барьцаалан зээл авч байна. Тэдний 90 хувь нь зургаагаас доош сая төгрөгийн зээл авч байна.
    • Ahmad nastan 2020-01-10 13:21:24
      энэ зээлийн тэглэлт 10% л ашигтай боллоо. УИХ-ын гишүүдийн хамаатнуудад. Яасан ч идэж ханадаггүй дэвнүүд вэ
  • зочин 2020-01-06 09:51:27
    байгалийн байялагаас хувиарлаж байгаа бол бүх ахмадад тэнцвэртэй хувиарла.хэдэн хөгшдийн тэтгэвэрийг ажилгүй,анхилгүй,архичид идээд дуусгадаг гашуун үнэн шүү.
  • зочин 2020-01-06 09:12:07
    хөгшид арга байхгүй болоод зээл авсан биз юунд ингэж атаархаад байгаа юм өөрсд-н бололц-той болоод аваагүй биз хүүхдүүд нь авилага буюу бусад аргаар мөнгө олж
    • Under nastan 2020-01-08 04:48:24
      Zeelee bair bolon tansag heregleend zoriulj avsan humuus zundee baigaa shuu Dee. Zeel avsan ahmadiin todorhoi sariig tegleh avaagui ahmadad bas uramshuulal ug
  • You 2020-01-06 08:42:42
    Zeel tegleh bish, jigd ogoochee ahmaduudaa, .., uneheer iim chadamjgui bh gej
  • Зочин 2020-01-06 08:33:28
    Зээл аваагүй, тэтгэвэр нь нэмэгдэхгүй ахмадууд хохироод үлдэж байж болох уу.Улс орны эдийн засаг төсөвт маш том дарамт болсон ашиггүй шийдвэр гаргахаа болиосой....
  • ЗОЧИН 2020-01-06 08:30:01
    Хууль журам биелүүлээгүй нь эцэстээ хожиж байна. Зөвлөмж нэрээр шийдвэр гаргаж байна. Зөвлөмж нэрээр үндсэн хуулийг ч зөрчиж байна
  • zochin 2020-01-06 08:18:34
    УИХ дээр унана даа. Тэд бүгд тэнэг биш байлгүй.
  • зочин 2020-01-06 07:34:29
    тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх нь зөв гэхдээ байгалийн баялагаас олсон орлогоос тэглэж байгаа бол зээлгүй тэтгэвэрийн хүн хүртэх ёстой шүү,,,,,,,
    • Ahmad nastan 2020-01-10 13:24:34
      Та өөрөө зээлтэй болоод зөв гэж байна уу. Зээлээгүй бол одоо бөөн юм бичиж байгаа даа. Арчаагүй хүмүүс шүү
    • ЗОЧИН 2020-01-06 08:32:33
      Та яагаад зөв гэж үзэж байгаа юм бэ?
  • Ганбод 2020-01-06 07:28:17
    Үнэхээр байгалийн баялгийн хувиарлалт шударга бус байна
  • Зочин 2020-01-06 07:15:28
    Энэ шийдвэр ард иргэдийг талцуулсан шийдвэр шуу дээ зээл аваагуй хогшид нь хохирч байна шуу дээ улс ороноо бодох хэрэгтэй шуу хавар тэмцэл эхлэнэ шуу