С.Чинзориг: Цаашид тэтгэврийн зээл олгохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авах талаар Засгийн газарт ҮАБЗ-өөс зөвлөмж хүргүүлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, УИХ-д хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв. 

Тэрбээр “Иргэд тэтгэвэр барьцаалсан зээл авч байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, Иргэдийн амьжиргааны түвшнээс үүдэн зээл авч байна. Хоёрдугаарт, Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээл 15 хувь байсныг таван хувиар буулгаж нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээл 10 хувийн хүүтэй байна. Хоёр ба түүнээс дээш жилийн тэтгэвэр барьцаалсан зээл 18 хувийн хүүтэй байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн 15,6 хувийн хүүтэй болгож буулгасан. Ингэснээр арилжааны банкуудаас олгож байгаа хамгийн бага хүүтэй зээл нь  тэтгэврийн зээл болсон. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дөрвөн чиглэлийн иргэдийг хамруулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Нэгдүгээрт, НДС-аас өндөр настай иргэд тэтгэвэр барьцаалсан зээл авсан бол энэ хуульд хамрагдана. 

Хоёрдугаарт, НДС-аас ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр барьцаалан зээл авсан бол энэ зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн үйлчлэлд хамаарна. 

Гуравдугаарт, НДС-аас тэжээгчээ алдсаны тэтгэмжээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан бол иргэд бас хамаарна. 

Дөрөвдүгээрт, цэргийн тэтгэвэр авдаг иргэд бас хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ

ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийг зээлийг төлөх арга хэмжээ авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ийм учраас Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох  замаар эх үүсвэр босгож тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төлөх нь зүйтэй гэж хуулийн төсөлд тусгасан. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох асуудал яригдаж байна. Гурав хүртэл сарын хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах саналтай байгаа” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-12 23:54:08
    Тэгтгэвэрийн зээлийг зогсоох маш зөв хувилбар шүү Тэтгэвэрийг урьдчилж 3 сараас хэтрүүлэхгүй олгож болох түүнээс цааш болохгүй байх хэрэгтэй шүү Гэхдээ хүүгүй
  • Зочин 2020-01-11 03:48:48
    Тэтгэврийн мөнгө нь бага амьдралд хүрэхгүй, юун зээл вэ? Тэнэг бодлого.., одоо л ойлгоо юу? 3 сая хүнийг удирдаад аваад явчихаж чаддаггүй
  • zochin 2020-01-09 06:34:52
    Chadax uu. Bank bus lombard XZX avnash de boloxgui bol
  • жирийн иргэн 2020-01-08 09:59:38
    тэтгэврийн зээлийг зогсоохоо боль.Зээл авч л амьдралаа болгож байна.3 сарын урьдчилгаагаар юу ч хийж чадахгүй ш дээ... бодмоор байна шүү
  • Зочин 2020-01-08 06:47:52
    Тэтгэвэрийн зээлийг тэгэлэх нь зөвөө харин өндөр зээлийг хагаслах нь боломжтой. зээл авдаггүй хүмүүс янз бүр. ажил хийдэг ч байгаа сард хэрэглэх шаардлагатай ...
  • Зочин 2020-01-08 01:27:09
    Зээл аваагүйн төлөө хангалуун боломжийн амьдралтайдаа энэ төрийн " хайр ивээл, байгалийн баялаг тэгш хувиарлалтанд" ялгаварлан гадуурхагдсан 180000н нэг байн...
  • Zohin 2020-01-07 13:20:11
    1 r NDS zubhun undur nastai humuus zeel absan bol gej yu gesen UG be Undur nas gej her be 80 90 esbel 100 yu 50-55 nasnii tetgebertee garsan humuusiihiig yaah...
  • zochin 2020-01-07 11:49:41
    Mongold zeelgvi amidrah nuhtsul bii bil vv tsatgalan hvn ulcgulun hvnii zovlon oilgohgvi gej vg bii
  • Zol 2020-01-07 11:17:35
    Ahmaduudaa yalgalgvi mongo huwaaj og zeelgvi hvn gej bhgvi 2017 2018 ond ajilj bgad tsalingin zeeltei tetgewert garsan tetgewer awd dardag hogshid bna.
  • zochin 2020-01-07 10:23:31
    Manai aab zeel avaad ug gexeer. Ur tavixgui geed bsan. Odoo xuudee avch uguud bairnii urdchilgaand ni nemer boldog bj geed uilj bna. Xuurxuu xugshim amitan
  • irgen 2020-01-07 10:13:02
    Ahnaduudad adil tegsh huvaaj ogohgyi bol 2 taltsuulaad baij bolohgyi shyy
  • Батсайхан 2020-01-07 09:29:37
    Халамжаас тэтгэвэр авдаг банкнаас зээл авах эрхгүй эмзэг иргэд энэ удаа шугамны гадна үлдлээ шүү САЙДАА энэ чинь ШУДАРГА ЁС МӨН ҮҮ Та анхааралдаа аваарай
  • Зочин 2020-01-07 08:10:58
    Энэ Салхитын монгоний орд гэдэг ямар гараар орж хаана барьцаалагдаж юу л болох гээд байна даа. Хэдэн хогшдийн тэтгэвэр тэглэх нэрээр юу л хийх гээд байна даа. ...
  • bi 2020-01-07 07:22:55
    Uridchilaad avsan ni hojij bgaan bishuu.Baritsaad bgaan bish, shudarga baih heregtei.Ahmad l bol ahmad sh dee.
  • Зочин 2020-01-07 06:47:55
    чинзориг сайд та яамныхаа дотор байгаа асуудалаа эргэж хараач 38 жилд улсад ажилчихаад 36 сараар тэтгэмжээ хамгийн багаар тооцож олгож байна үүнийг эргэн хар
  • иргэн 2020-01-07 06:26:33
    Ахмадуудын нэр дээр байгаа бизнесийн зээлээс бусад зээлийг нь энэ арга хэмжээндээ хамааруул. Эсвэл ахмадуудад 800.0 орчим тэрбум төгрөгөө хувааж 2 сая төгрөг өг...
  • irgen 2020-01-07 05:26:07
    zeel teglene gej yarihaas iluu huug ni teglevel buh hund hurteemjtei arga hemjee boloh bh daa darga naraa
  • Зочин өндөр настан 2020-01-07 05:07:01
    Ахмадуудыг алагчилгүй яг тэнцүү мөнгөө хувааж Өг. Эс тэгвэл өрнөөс айгаад тэтгэвэрээ арай ядан амьдралдаа залгуулж байгаа хөгшин бид нарыг тохуурхсан хэрэг бо...
  • Zochin 2020-01-07 05:04:42
    Zeel olgoxgui bj chadax uu
  • зочин 2020-01-07 04:49:31
    Энэ эсэргүүцээд байгаа нэг л хүн юм уу? нэг хэсэг нөхдүүд захиалгаар захиалгаар үгүй мөн их хуцаж байна даа. Уг нь эхлээд зээлтэй хүмүүсийг нэг удаа тэглэе.
  • AX 2020-01-07 04:14:32
    Тэтгэврийн зээл аваад 11-р сарын 1-нд төлж дуусгасан ч, үр дагавар нь өнөө хүртэл арилаагүй байна. Монголд тэтгэврийн зээлгүйгээр амьдрах нөхцөл байхгүй шүү дээ...
  • Axmad nastan 2020-01-07 03:50:33
    Өрх толгойлсон ахмад настны орон сууцны зээлийн ядахнаа өмнө төлсөн хүүг нь үндсэн зээлд оруулан тооцох. Эсвэл үлдсэн зээлийн 50 % ийг ч болов хөнгөлж өгвөл ......
  • Зочин 2020-01-07 02:44:36
    Зээл авсан аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь үнэн, бүгд тэгш эрхтэй. Төрийн өмчөөр тэглэх бол 180000 бид ч адил хувиа авья
  • Зочин 2020-01-07 02:33:22
    Барьцаад байгаа юм алга, гол нь байгалийн баялгаасаа хуртээж байгаа бол ялгаварлан гадуурхахгуй байх нь ундсэн хуулийн гол зарчим. Гэхдээ улсаа л бага суйруул.....
  • Болор 2020-01-07 02:27:36
    Үнэндээ бол эх орны ирээдүйг огтхон ч тоохгүй зөвхөн сонгуульд ялалт байгуулах гэсэн улс төрчдийн шоу шүү. Бодит байдлыг зөвөөр дүгнэсэн болгоныг хараан зүхэж ө...
  • zochin 2020-01-07 02:09:14
    Хэрэв даатгалын бодлогоо зөв явуулая гэвэл тэглэхээ боль.Цэрэг хүчнийхэнийй 80 хувиар боддогийг болиулж ядаж 60-70 болгох хэрэгтэй.Жирийн иргэн 45 хувиар л боду...
  • zochin 2020-01-07 02:03:33
    0-lee geed tetgevriin zeel avaxgui bol boloxoo blaa geed ulsuud unaxaar yax um. tsagaan sar bolox gej bna geed. tentsvetgui um xiixee boli. zugeer tetgevree nem...
  • Бат 2020-01-07 01:12:42
    Ахмадуудад зээл авах нь хүний эрхийн асуудал байх ахин тэглэхгүй энэ арга хэмжээ давтагдахгүй гэдэг ойлголтын албан ёсоор өг бусад нь бид мэднэ
  • zochin 2020-01-06 21:39:39
    S.Erdene undrmaa ta 3 niigmiin daatgaliin sangaas aldagsan 100 garui terbum tugrugiig haanaas yaj olj hiih gj bna.
  • zochin 2020-01-06 21:18:13
    gazriin hewliin baylgiig mongol ulsiin irgen bur tegsh ijil hemjeetei hurteh estoi gsn undsen huuliin zaalt zurchigduj bna.
  • zochin 2020-01-06 13:41:35
    ingeel hucheer shudarga busiin hongil ruu chireed bh yumaa
  • яана вэ 2020-01-06 13:25:12
    Шударга эрх тэгш ханд.
  • зочин  2020-01-06 13:09:42
    доод тал нь сая төгрөгийн тэтгэвэртй цэргийнхэний тэтгэврийн зээлийг тэглэхээ боль.
  • Irgen 2020-01-06 13:04:00
    Zeel teglehee ch boli mon tetgeveriin zeeliig ch zogsoo. Eruusuu utgagui asuudluud
  • Zochin 2020-01-06 12:46:26
    500000 tugrugnuus baga tetgevertei zeel avagchdiin zeeliig tegleh ni zuv bh
  • ТТТ 2020-01-06 10:11:02
    Три Топ Труп буюу гурван поп хүүр чинь ард түмнээ алагчилж зээл авсан аз аваагүй хохь гэдэг аан.
  • зочин 2020-01-06 09:56:51
    зээл тэглэхээ болиод нийт тэтгэврийг нэмээчээ .Идсэн нь хожиж идээгүй нь хоосон хоцорч байнаа.Өр шир тавьж идэж уудгийг өөхшүүлдэгээ зогсоо.
  • зочин 2020-01-06 09:38:30
    женко баттулгын цаагуураа хаан банкыг хувьдаа авч төрөөр мөнгийг нь төлүүлэх гэсэн явуургүй бодлого хэрэгжих нь дээ харамсалтай бн.
  • зочин  2020-01-06 09:17:24
    бага тэтгэвэр авдаг хүмүүст үйлчилнэ гэж зааж өгөхгүй бол нэг саяас дээш тэтгэвэр авадаг хүмүүсийн тэтгэврийг хөнгөлнө гэдэг утгагүй биз дээ дээд хязгаар дундач...
  • зочин 2020-01-06 09:01:45
    шударга бус шийдвэр байна зарим ахмадад зээл нэрээр 10 хорин сая төгрөг өгч байхад зээл авахгүй хуруу хумсаа хугалж буй ахмадуудад ямар тэтгэмж олгох бэ
  • Bat 2020-01-06 08:51:21
    Тэтгэврийн зээлийг цаашид зогсоож ахмадуудыг хамгаалах хэрэгтэй. Зээл аваад өөртөө биш үр хүүхдүүддээ өгөөд хэдэн сар мөнгөний бараа харахгүй зовдог.
  • irgen 2020-01-06 08:46:12
    Uls eh orondoo hodolmorloj ogson mongoo zeelj avnuu yaj avnuu chamshig uymaar zaalgahgyi shyy. Ahmaduudiin zeeliig olgo heregtei bolood l zeelj avdag uym novsho...
  • иргэн 2020-01-06 08:32:15
    хулгайч луйварчин женко поп топор тэнэг занданшатар нарын солиоролыг уих дээр унагах хэрэгтэй энэ бол настнуудаар зээл авахуулсан бееснуудийг давраасан шийдвэр...
    • Зочин 2020-01-07 02:31:41
      Унагаахгүй ээ тэд бүгд дахин сонгогдох сонирхолтой байгаа. Одоо тэдний хөгшид дөө хайртай болж жүжиглэхийг л харах үлдлээ
  • zochin 2020-01-06 08:16:42
    Эрх биш арай дөнгүүр хүмүүс байвал УИХ дээр энэ асуудал унах байлгүй дээ. Утгагүй халамжийн оронд тэтгэврээ нийтээр нь жааханч гэсэн нэмээсэй.
    • Зочин 2020-01-07 02:35:05
      Дөнгүүр нөхөр байхгүй ээ. Араа бодож бүгд хэдэн хөгшид дөө аймаар хайртай болж жүжиглэцгээнэ. Төсөөлөхөөс бөөлжис хутгаж байна Түй чёрт.
    • зочин 2020-01-07 00:30:35
      хэрэгтэй болоод л авсан. Чи сая тѳгрѳг авдаг луйварчин ахмад байх тийм үү. Хуцалгүй дуугүй бай. Нээх сүрхий хүн болох гэж ѳцѳгнѳхѳѳ боль.т