ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

ХААН Банкинд жинхэнэ утгаараа хаалттай цаг байхаа болилоо. Ийн онцлохын учир нь 21 аймгийн төв болон нийслэл даяар “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машин 100-г  ашиглалтад оруулж, шинэ оны эхээр  нэгэн зэрэг нээлтийг нь хийгээд байна.

6-3 ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

Банкны салбарт эргэлт авчирсан гэж хэлж болохуйц энэхүү киоск машиныг ХААН Банк 2018 оны сүүлчээр зах зээлд анхлан танилцуулж, нийслэлд 10-ыг суурилуулан банкны үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж эхэлсэн нь томоохон дэвшил, басхүү иргэдийн талархлыг хүлээсэн, эрэлт хэрэгцээтэй төхөөрөмж болж чадсан юм. Тэгвэл өдгөө киоск машиныхаа тоог 100 болгон нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ч банкны үйлчилгээг илүү ойртуулж, илүү хялбар, ухаалаг сонголт хийх боломжийг бүрдүүлээд байна.

Киоск машины гол давуу тал нь иргэд банкны үйлчилгээ авах гэж заавал салбар тооцооны  төв зорих шаардлагагүй болох юм. Тухайлбал, та иргэний үнэмлэхтэй л байхад хурууны хээгээ уншуулан харилцах дансны тодорхойлолт, хуулга, гүйлгээний баримтаа энэ төхөөрөмжөөс хэвлэн авч болохоос гадна өөрийн цахим шуудан болон хүссэн и-мэйл хаяг руугаа шууд илгээх боломжтой.

3-9 ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

Мөн ХААН Банк дотор болон банк хооронд өндөр дүнтэй бэлэн бус гүйлгээ хийх, дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт, карт идэвхтэй, идэвхгүй болгох, мөн интернэт банк аппликэйшн, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг авч болно. Түүнчлэн төрийн үйлчилгээ, тухайлбал тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх боломжийг бүрдүүлжээ. Цаашлаад киоскоос Элчин сайдын яамд, төрийн байгууллагуудаас шаарддаг тодорхойлолт, хуулгыг заавал хэвлэж авах биш, тухайн газрууд руу шууд илгээх боломжийг бүрдүүлэхээр судалж буй аж.

2-10 ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

Киоск машины “ид шид” үүгээр дуусахгүй, та тухайн төхөөрөмжийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй, эсвэл банкны үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй бол киоскон дээр суурилуулсан харилцуураар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэцээр дүрсийг нь харан онлайнаар ярих боломжтой юм.

2018 онд нийслэлд суурилуулсан 10 киоск машинаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд давтагдсан тоогоор 670,000 орчим хүн үйлчлүүлжээ. Түүнээс 118,000 нь дансны хуулга, 38,000 нь дансны тодорхойлолт хэвлэн авсан бөгөөд бэлэн бусаар 48,000 орчим гүйлгээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ийм олон хүн үнэт цагаа хэмнэж, банкинд биш, амьдралдаа, өөрт хэрэгтэй зүйлд зарцуулсан гэсэн үг.

1-11 ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

Орон даяар хамгийн өргөн сүлжээг бүрдүүлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк киоск машиныг зах зээлд ийнхүү нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 хувь онлайн болгож чадлаа. Өдгөө ХААН Банкны нийт харилцагчдын 95 хувь нь зайнаас буюу дижитал банкаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч, зөвхөн 5 хувь нь л банкинд ирж үйлчлүүлдэг болсон гэсэн статистик бий.

Ирэх жил ХААН Банк нийслэл, орон нутагт 200 киоск машин нэмж суурилуулахаар төлөвлөж буй бөгөөд харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү хялбар, чирэгдэлгүй аах боломжуудыг шат дараатайгаар санал болгосоор байна.

5-3 ХААН Банк орон даяар 100 киоск машин  суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо

 

Бусдад түгээх
  • gplus