“Стандартчилалд таны оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2014 оны 09 дүгээр сарын 24-ээс 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэдСтандартчиллын үйл ажиллагаанд оролцогчид болон стандартчиллын техникийн хороо, дэд хороодын гишүүдэд Монгол улсын стандартчиллын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилгоор “Стандартчилалд таны оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг тус газраас зохион байгууллаа.
 
            Уг хэлэлцүүлэгийн үеэр “Стандартчиллын өнөөгийн байдал, хууль эрх зүйн өөрчлөлт”,Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн танилцуулга, “Стандарт ба техникийн зохицуулалтын ялгаа, Европын стандартыг хэрэглэх талаар мэдээлэл”, “Стандартчиллын техникийн хорооны үйл ажиллагаанд цахим систем ашиглах (ISOlution)” зэрэг мэдээлэлийг 20 гаруй техникийн хороо, дэд хороодын 148 гишүүдэд хүргэж ажиллаа.
 
Энэ удаагийн хэлэлцүүлэгт
  • барилга ,
  • төмөр зам, далай ашиглалт ба усан замын тээвэр,
  • иргэний нисэх,
  • авто зам,
  • хүнс
  • худалдаа, нийтийн хоол
  • хөдөө аж ахуй,
  • мал аж ахуй,
  • ноос, ноолуур,
  • арьс, шир,
  • банк санхүү, даатгал,
  • хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа,
  • мэдээлэл, харилцаахолбоо
  • байгаль орчин
  • уул уурхай ашигт малтмал
  • хими,хими технологийн
  • эрчим хүчний салбаруудын техникийн хороодын гишүүд оролцсон.
 
Цаашид бусад салбарын техникийн хороодын гишүүдэд Монгол улсын стандартчиллын үйл ажиллагааг суртчиллах ажлыг зохион байгууллахаар төлөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.